ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ БЭЛД ОЛГОГДСОН 3 ЛИЦЕНЗИЙГ ЦУЦАЛЛАА

02/02/2020 327

Ерөнхий сайд У.Хүрэлсүх долоо хоногийн өмнө “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг танилцуулж, зарим үүрэг чиглэл өгсөн.

Уулзалтын үеэр Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Завхан аймагт  олгогдоод байсан уул уурхайн лиценз цэгцлэгдэж, 50 хувь  буурсан ч Отгон сум дах Отгонтэнгэр хайрханы бэлд лиценз эзэмшигч этгээдүүд  олборлолт хайгуул хийж эхэлсэн. Энэ асуудлыг орон нутгийн удирдлагын төвшинд шйидвэрлэх боломжгүй тул уг асуудлыг  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхааралдаа авч шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тухайн үед “Төрийн тахилгат, ард иргэдийн шүтээн хайрханд олборлолт хайгуул хийхийг зөвшөөрөхгүй. Лицензийг цуцлана” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл түүний мэдэгдэл “албажижээ”.

Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Отгон суманд анх 2002 онд олгогдсон байсан лицензүүдийг хуульд нийцүүлж цуцалжээ. Отгонтэнгэр хайрханы бэлд хайгуулын хоёр тусгай зөвшөөрөл, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөл гээд нийт 3 ширхэг тусгай зөвшөөрөл байжээ. Эдгээр зөвшөөрлүүдийг Ерөнхий сайдын чиглэлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 28.1.1, 29.1.2 заалтуудыг үндэслэн цуцалсан байна.

Холбоотой мэдээ

Н.Содбилэг хүү шатрын сонирхогчдын ДАШТ-нээс мөнгөн медаль хүртжээ | DAAM.MN

Бүгд найрамдах Грек улсын Родес хотноо болсон шатрын сонирхогчдын ДАШТ-д өрсөлдсөн 12 настай Н.Содби

26/10/2021

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар МУГЖ С.Жавхланг “Рио Тинто”-гийн захиалгаар жагсаж байна гэв | DAAM.MN

МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан “Монголоо аваръя” нэртэй жагсаалыг төв талбай дээр зохион байгуул

26/10/2021

С.Энхболд: ЭМ-ийн салбарын нийт ажилчдын цалинг 20 хувиар нэмэх боломжтой | DAAM.MN

Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр " Салбарын ажилчдын цалин

26/10/2021