Эрүүл мэндийн даатгалын цахим системийг өнөөдөртөө багтаан хэвийн ажиллагаанд оруулна

03/02/2020 226

Эрүүл мэндийн даатгалын цахим систем саатаж, иргэд үйлчилгээ авахад бэрхшээл үүсээд байна.

Саатлын шалтгааныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тодруулахад “Манай систем Үндэсний Дата төв дээр байршдаг. Систем яагаад унасан шалтгааныг тодруулж, хэвийн ажиллагаанд оруулахаар манай инженерүүд Үндэсний дата төв дээр ажилласаар байгаа. Өнөөдөртөө багтаж хэвийн болгоно” гэлээ.

Мөн хөнгөлөлттэй эмийн жороо бичүүлэх, эмээ авах гэсэн иргэдийн хөдөлгөөн ихэсдэг тул сар бүрийн эхэнд систем түр саатах, доголдох нь түгээмэл тохиодог байна. 

Ташрамд дурдахад, энэ сараас эхлэн даатгуулагчдад олгох хөнгөлөлтийн дүн хэмжээ нэмэгдэж байгаа билээ. Тодруулбал, 

  • Даатгуулагчид улсын болон хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 400,000 төгрөгийн хөнгөлөлт,
  • Эрүүл мэндийн байгууллагуудад даатгуулагчдад уламжлалт эмчилгээ, сувиллын тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 250,000 төгрөг олгож байхаар болж, нэмэгдүүлсэн юм.

Холбоотой мэдээ

Нийт хүн амын 59.8 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдаад байна | DAAM.MN

Өнөөдрийн байдлаар Ковид19-ийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн хүний тоо 1,944,128 болж, хүн амын

27/07/2021

Л.Баттөр: АНУ, Япон руу “Дельта” вирусийн сорьцыг явуулсан | DAAM.MN

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Дэлхийн гепатиттай тэмцэх өдрийг тохиолдуулан мэдэ

27/07/2021

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1115 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн амиа алдлаа | DAAM.MN

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг

27/07/2021