“Прокуроруудад дээрэмдүүлсэн” гэх Г.Буяндорж ямар хэргээр ял сонсож байв?

03/02/2020 255

Иргэн Г.Буяндорж өнөөдөр Ерөнхийлөгчийн  тамгын газрын дарга З.Энхболдод нэр бүхий прокуроруудын хууль бус ажиллагааны талаар баримтыг өгсөн.Тэрбээр өнөөдөр хэлэхдээ 16 удаагийн шүүх хуралд оролцож, есөн жил эрүүгийн хуулийн таван зүйл ангиар эрүү үүсгэж, 409 хоног буюу 1.2 жил цагдан хорьсон талаар ярьсан.Тэгвэл түүний хэргийг шүүхийн шийдвэртэй товчлон эргэн сануулахад:

Ноёд Группийн өрөнхийлөгч Г.Буяндорж нь  шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг хэргүүдэд буруутгагдсан байдаг.

2015 оны долдугаар сарын 28-ны өдөр Г.Буяндорж нарт холбогдох анхан шатны шүүх хуралдааны шийдвэр гарав.Анхан шатны шүүх хуралдаанаар  Г.Буяндоржийн хувьд дээрх хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял тус тус оногдуулж, 6 сар баривчлах ялын зарим буюу 3 сар баривчлах ялыг 3 жил хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоож байв.

Давж заалдах шатны шүүх Г.Буяндоржид холбогдох хэргээс “бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэснээс хүнд хор уршиг учирсан” гэх үйлдлийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Учир нь Г.Буяндорж нь бусдад залилуулсан тухай өргөдлийг цагдаагийн байгууллагад гаргасан. Цагдаагийн байгууллага уг гомдол, мэдээллийг хянан үзэж, зохих шалгалт явуулсны үр дүнд сэжиглэх хангалттай үндэслэл байна гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, сэжигтнийг цагдан хорьж шалгасан. Мөрдөн байцаалтыг явцад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байдаг.

Дээрх үйл явдалд Г.Буяндоржийг залилуулсан хэмээн өргөдөл гаргаж бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн гэж буруутгаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэсэн Монгол Улсын иргэний эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзжээ.

Харин “бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх хууль зүйн үндэслэлтэй учир энэ зүйл, хэсэгт заасан хамгийн хүнд төрлийн ял болох баривчлах ялыг оногдуулсан бөгөөд түүний цагдан хоригдсон нийт хоног нь шүүхээс оноосон баривчлах ялтай дүйцсэн учраас ял эдэлсэнд тооцож шүүх хуралдааны танхимаас суллаж байсан юм.

Холбоотой мэдээ

“Pfizer” вакцин хийлгэсний дараа хөх томордог эсэх нь нотлогдоогүй | DAAM.MN

“Covid-19”-ийн эсрэг “Pfizer” вакцин хөхний хэмжээг томруулдаг гэх мэдээлэ

30/07/2021

Ө.Дүүрэнбаяр эхний барилдаандаа ялагдлаа | DAAM.MN

Токио 2020 олимпын наадмын нээлтэд Монголын Улсын төрийн далбааг барин алхсан ОУХМ Ө.Дүүрэ

30/07/2021

Олимпын үеэр Ц.Анударьт мухар олгойн үрэвсэл оношлогдсон байна | DAAM.MN

Олимпын үеэр Ц.Анударьт мухар олгойн үрэвсэл оношлогдсон байна.Тодруулбал: өчигдөр тэрээр то

30/07/2021