Г.Буяндоржийн өргөдөл, гомдлыг УПЕГ болон АТГ-т шилжүүлэв

04/02/2020 386

“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж өчигдөр /2020.02.04/ ЕТГ-ын дарга З.Энхболдод иргэнийг таван удаа 409 хоног хорьж, 16 удаа шүүн,  25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн бүлэг прокурорын талаарх баримтуудыг хүлээлгэн өгсөн билээ.

Тэгвэл, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэн Г.Буяндорж хууль шүүхийн нэр хүн бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх ашигт нь ноцтой хохирол учруулсан тухай гомдол ирүүлсэнтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын холбогдох хэлтэс танилцжээ.

Улмаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасны дагуу иргэн Г.Буяндоржийн өргөдөл, гомдлыг Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа нарт “Гомдол шилжүүлэх тухай” албан бичгээр шилжүүлж, иргэний гомдлыг зохих журмын дагуу судлан шийдвэрлэж, хариу өгөхийг хүссэн байна.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртээлээ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохи

26/11/2021

Л.Оюун-Эрдэнэ: Тэнгэрлэг Монголын залуу иргэн Та хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Монгол Улсын Иргэний андгай өргөх ё

26/11/2021

Бид бүхний нүдний цөцгий мэт хайрлах ёстой үнэт зүйл бол эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал | DAAM.MN

Анхдугаар үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхэн өдөр өнөөдөр тох

26/11/2021