БНХАУ: Вирусийн улмаас зээлээ төлөх боломжгүй болсон иргэдийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулна

04/02/2020 499

  Коронавирус Хятадын  олон зуун иргэдийн амь насыг авч одоод зогсохгүй, эдийн засагт нь  нэлээд сөрөг үр дагавар дагуулаад байна. Тус улсын эдийн засаг энэ оны эхний улирал буюу 1-3дугаар сар хүртэлх хугацаанд 60 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр байгаа аж. Коронавирусийн тархалтын улмаас Хятадын олон хотод  хөл хорио тогтоож,  үйлдвэр, томоохон дэлгүүрүүд үүд хаалга бариад байгаа билээ.  Коронавирусийн тархалт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх үүднээс Бээжин хэд хэдэн шат дараатай алхам хэрэгжүүлэх шаардлагатайг эдийн засагчид онцолж байна.

Түүнчлэн  вирусийн тархалт эрчимжсэн бүс нутгуудад зориулан Хятадын томоохон банк, санхүүгийн байгууллагууд тусгай бодлого баримталж эхэлжээ. Тухайлбал, дээрх бүс нутгийн жижиг дунд бизнес эрхлэгч болон иргэдэд зориулан зээлийн хүүг бууруулахаар болсон байна. Түүнчлэн  тус улсын Төвбанкнаас коронавирусийн улмаас зээлээ төлөх боломжгүй болсон иргэдийн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж, зээл эргэн төлөх хугацааг нь хойшлуулна гэдгээ мэдэгджээ. Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн өсөлт удаашраад байгаа билээ. 2019 онд тус улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн 30 жилийн хугацаанд байгаагүй доод түвшинд хүрсэн. Хятадын өрийн түвшин нэмэгдэж, АНУ-тай өрнүүлсэн худалдааны дайнаас үүдэн эдийн засгийн өсөлт нь саармагжиж байна.

Эх сурвалж: edition.cnn.com

Холбоотой мэдээ

 Сэлэнгэ аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | DAAM.MN

 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Бөхлөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 159

20/05/2022

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна | DAAM.MN

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн

20/05/2022

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

20/05/2022