Э.Энхбатын эмчилгээг үр дүнтэй болгохын тулд Герман улсад эмчлүүлэхээр болжээ | DAAM.MN

05/04/2021 3264

Өнөгөрөгч баасан гарагт /2021.04.02/ олимпын аварга, МУГТ Н.Түвшинбаяр нутгийн бөх, Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтээсэн  хэрэг гарсан. Тархиндаа гэмтэл авсан Улсын начин Э.Энхбат Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлж байгаа.

Түүний биеийн байдлын талаар эх сурвалжаас  тодруулахад “Э.Энхбатын даралт тогтворжсон. Гурав хоног хаван буулгах тариа хийсний үр дүнд тархины хаван буурсан. Гэхдээ хагалгаа хийх шаардлагатай.

Хагалгаа хийх гэхээр тархинд хэд хэдэн газар цусны бүлэгнэл үүссэн учир шимэгдүүлэх эмчилгээ хийж байгаа. Эмчилгээг үр дүнтнй байлгахын тулд Герман улс руу явахаар ярилцаж байна” гэлээ.

Харин Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид урд шөнө саатуулан Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлд заасан “Бусдын эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан”  үндэслэлээр яллагдагчаар татах саналыг прокурорт  хүргүүлээд байгаа юм.

Холбоотой мэдээ

Ж.Ичинхорлоо: Алуурчин цэргүүд дүүг минь хөнөөгөөд малчин айлд очиж аминдаа хайртай юу гэж сүрдүүлсэн гэсэн | DAAM.MN

Хоёр цэрэг даргыгаа буудаж хөнөөсөн хэрэг сүүлийн хэдэн өдрийн дуулиануудад дарагдаж, замхрах тийшээ

23/04/2021

УОК: Иргэдэд санхүүгийн дэмжлэг нэмж үзүүлэхгүй | DAAM.MN

УОК хатуу хөл хориог үргэлжлүүлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хөл хориог 1

23/04/2021

Сүүлийн дөрвөн хоногт голын болон тогтоол усанд бага насны зургаан хүүхэд живж, амиа алджээ | DAAM.MN

Хаврын цагт гол, мөрөн, нуур цөөрөм гэсэж, шар усны үер бууж тогтоол ус үүсэх энэ цаг үед иргэд усан

23/04/2021