Э.Энхбатыг зодуулах гэж “турхирсан” хүн нь Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат гэжээ | DAAM.MN

06/04/2021 10923
Хар багаасаа нөхөрлөсөн хоёр найзын нэг нь эмнэлгийн сэхээний орон дээр, нөгөө нь хорих ангийн торны цаана суух болсон зодоон болдог өдөр чухам юу болсон бэ?
Асуудлыг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа. Ингэхдээ хэрэг гарсан өдөр байсан бүх хүнээс мэдүүлэг авч, хэрэг болсон газрыг битүүмжлэн, хяналтын камерын бичлэгийг баримтжуулан авч, нарийвчлан шалгаж байгаа юм байна.
Хэрэг гарсан өдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ний өдөр Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИХТ-ийн дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИХТ Г.Ганбаатар, С.Гал-Эрдэнэ, Засаг даргын зөвлөх Х.Соёомбоо, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Монгол улсын арслан Х.Мөнхбаатар, Булган аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Ундрах, Аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнийн найз н.Золбоо, Улсын начин Э.Энхбат нарын 11 хүн Шангрила дахь зоогийн газарт хоол идэж, согтууруулах ундааны зүйл уужээ. Булган аймгийнхан ийнхүү олноороо цугласны шалтгаан нь АН-ын шинэ даргыг баталгаажуулах хуралд оролцохоор ирсэнтэй холбоотой аж.
Ингээд тэдний зарим нь үргэлжлүүлэн Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийн ХУД-ийн 19-р хороололд байх оффис руу очжээ.
Э.Энхбат, С.Гал-Эрдэнэ нарын хүмүүс оффис дээр түрүүлж ирж, Н.Түвшинбаяр руу Э.Энхбат залгаж “миний найз хаана явна, хүрээд ирээч” хэмээн дуудсанаар Н.Түвшинбаяр Г гэх эмэгтэйтэй хамт иржээ. Удалгүй Булган аймгийн ИХТ-ийн дарга Д.Эрдэнэбатыг хүргэж өгөхөөр С.Гал-Эрдэнэ, Э.Энхбат нар гарчээ.
Эх сурвалжийн мэдээлэл дунд хамгийн анхаарал татаж байгаа нь, Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Н.Түвшинбаяр нар тамхилахаар гарахад цахилгаан шатны хажууд Д.Эрдэнэбат Н.Түвшинбаярт хандан Э.Энхбатыг муулж, “алаач, бацаан том болчихжээ” зэргээр хатгаж байсныг гэрч мэдүүлсэн байна.
Харин Н.Түвшинбаяр буцаж ороод Э.Энхбаттай маргалдаж эхэлсэн бөгөөд тэд “наадмын барилдаанд тахимаа өгсөн, тэр тохирооны дагуух мөнгөө өгөөгүй” зэргээр маргалдаж байгаад Э.Энхбат Н.Түвшинбаярыг цохиход “Чи намайг цохиж байгаа юм уу, ийм болсон юм уу” хэмээн орилж, хэрэлдэж байсан гэдэг мэдээлэл байна. Тэр хоёрыг маргаж эхлэх үед зарим хүмүүс гарч явцгаажээ.
Иргэн Г мөн явсан бөгөөд гарахдаа гар утсаа мартаж явсан учир утсаа авахаар эргэн ирэхэд өрөөний хаалга гаднаасаа онгойхгүй, дотор зодоон болж байгаа нь мэдэгджээ. Ингээд гадаа байсан Н.Түвшинбаярын жолооч залууг дуудаж, хаалгыг эвдүүлж ороод, зодооныг салгаж буй бүх бичлэг тухайн газрын хяналтын камерт бичигдэн үлдсэнийг шалгалтаар очсон цагдаагийн алба хаагчид нотлох баримтаар баталгуужуулан хэрэгт хавсаргасан байна. Өөрөөр хэлбэл, иргэн Г буцаж очсоноор зодооныг салгаж, цагдаад дуудлага өгсөн аж.
Мөн камерын бичлэгт иргэн Г утсаа авахаар ирэх үед нь хоёр эмэгтэй дагаж ирсэн нь бичигдсэн бөгөөд тэднээс мөн гэрчээр мэдүүлэг авч байгаа юм байна.
Иргэн Г-ын тухайд ирэх наймдугаар сард болох олимптой холбоотой ажил хэргийн асуудлаар Н.Түвшинбаяртай уулзахаар очжээ.

Холбоотой мэдээ

Б.Жаргалсайхан: Сүнээ өөрийгөө Л.Дандарын зээ гэж МАН-ын удирдлагуудын толгойг эргүүлэн 100 саяыг авчихсан | DAAM.MN

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан дараах бичвэрийн цахим хуудсандаа бичээ. Тэрээр: МАН

23/04/2021

Гадаадад сурах зээлээс бакалаварын ангийг хассан байхад С.Амарсайханы хүү ямар журмаар зээл авсан бэ | DAAM.MN

Иргэн Э.Энхбаярын  хүүхэд дэлхийн шилдэг сургуульд  тэнцэж бакалаварын ангид сурахаар Боловсролы

21/04/2021

С.Амарсайхан: Ёс зүйн алхам хийгээд хүүгийнхээ төлбөрийг буцаагаад шилжүүлчихье | DAAM.MN

Миний хүү Боловсролын зээлийн сонгон шалгаруулалтанд хамрагдсан асуудал цар тахалтай тэмцэх амаргүй

21/04/2021