Одонгийн мөнгө болон насны хишгийг хоёрдугаар сарын 10-нд олгоно

04/02/2020 360

2020 оны нэгдүгээр сарын 22-нд Засгийн газрын хуралдаанаар халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг шинэчлэн тогтоосон. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ өмнө нь 174 мянган төгрөг байсныг 188 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Мөн асаргааны тэтгэмжийг сар бүр 76 мянган төгрөгөөр олгодог байсныг 84500 болгож нэмэгдүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гэртээ асарч байгаа эцэг эхчүүдэд 114 мянган төгрөг олгож байсан бол 123100 төгрөг болгон тус тус  нэмэгдүүлж, шинэчлэн тогтоосон.

Тухайлбал, одонгийн мөнгө болон насны хишгийг хоёрдугаар сарын 10-нд, бусад халамжийн тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүдийг хоёрдугаар сарын 15-нд олгоно. Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгийг  хоёрдугаар сарын 18-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоёрдугаар сарын 20-нд олгоно.

Халамжийн мөнгийг нэг өдөр бөөнөөр нь олгож ачаалал үүсгэхгүйгээр шат дараатайгаар цувруулан олгох зохион байгуулалттайгаар ажиллана гэдгийг албаны хүмүүс мэдээлж байна.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртээлээ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохи

26/11/2021

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас сэрэмжлүүлж байна | DAAM.MN

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар галт зэвсэг, сум олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

26/11/2021

Э.Энхсайхан 134 тамирчнаас 75 дугаар байрт оров | DAAM.MN

Олон улсын биатлоны холбооны "IBU Cup" тэмцээн өнөөдөр Шведийн Идред эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн

26/11/2021