
Оксфордын их сургууль, AstraZeneca компанийн хамтран гаргасан вакциныг хүүхдэд хийж буй туршилтаа түр зогсоолоо.
Учир нь вакцин хийлгэсэн насанд хүрэгчдэд ховор тохиолддог цусны бүлэгнэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүлээхээр болжээ.
Оксфордын их сургуулиас “аюулгүй байдалтай холбоотой асуудал байхгүй хэдий ч цусны бүлэгнэлтэй холбоотой нэмэлт мэдээлэл хүлээж байна” хэмээв.
Насанд хүрэгчдэд ховор тохиолдож буй цус бүлэгнэх шинж тэмдэг нь анх Норвегид илэрсэн бөгөөд Европ тив даяар 30 хүнд илэрч 7 нь нас барсан гэж Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулалтын газраас мэдээлсэн юм.
Европ тив даяар 18 сая тун AstraZeneca вакцин хийгдээд байгаа ба цус бүлэгнэх шалтгааныг судалж байгаа аж. Хэдий 30 тохиолдолд бүртгэгдсэн ч шууд вакцинтай холбоотой гэж дүгнэх эрт байгаа талаар Европын эмийн агентлагаас мэдээлжээ.
Эх сурвалж: AlJazeera