ЭМЯ-наас хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа | DAAM.MN

07/04/2021 248

Засгийн газрын өнөөдрийн /2021.04.07/ ээлжит хуралдаан төрийн ордонд үргэлжилж байна.

Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, энэ удаагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэж, тодорхой шийдвэрийг гаргах аж.

Эрүүл мэндийн яамнаас Улсын Онцгой комисс болон Засгийн газарт ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох санал хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Энэ хүрээнд Улсын Онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, шийдвэр гаргахаар хуралдаж байгаа юм байна. 

Эрүүл мэндийн яамны өчигдрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээр 24 цагт хамгийн их халдварын тохиолдол буюу 831 хүнээс халдвар илэрсэн байдаг. Хэрэв хатуу хөл хорио тогтоохгүй байх аваас халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг салбар яамнаас анхааруулж, хатуу хөл хорио тогтоох саналаа хүргүүлээд байгаа аж.

Холбоотой мэдээ

УОК: Иргэдэд санхүүгийн дэмжлэг нэмж үзүүлэхгүй | DAAM.MN

УОК хатуу хөл хориог үргэлжлүүлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хөл хориог 1

23/04/2021

Сүүлийн дөрвөн хоногт голын болон тогтоол усанд бага насны зургаан хүүхэд живж, амиа алджээ | DAAM.MN

Хаврын цагт гол, мөрөн, нуур цөөрөм гэсэж, шар усны үер бууж тогтоол ус үүсэх энэ цаг үед иргэд усан

23/04/2021

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгалаа | DAAM.MN

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найданги

23/04/2021