Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдөр ажиллана | DAAM.MN

07/04/2021 66

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-нд иргэдээс нийт 396 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.41 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 53 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 35 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 128 буюу 32.3 хувийг машин ачилт, 93 буюу 24.2 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлж байна.

Энэ долоо хоногоос 18-аас дээш насныхныг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад харилт өгье.

-Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдрүүдэд ажиллах уу?
-Амралтын өдрүүдэд дархлаажуулалтын цэгүүд ажиллана.

-Ямар бичиг баримттай очих вэ?
-Та иргэний үнэмлэхээ авч очно.

-Дархлаажуулалт хийлгэх дарааллын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Вакцин хийлгэхээр ирэхдээ дулаан хувцаслана.

  • Дархлаажуулалтын цэгт очоод бүртгэлээ хийлгэнэ.
  • Эрүүл мэндийн асуумж бөглөж, даралтаа үзүүлнэ. /Даралт ихэссэн тохиолдолд заавал даралтын эмээ ууж буулгасан байна./
  • Вакцинаа хийлгэнэ.
  • Вакцин хийлгэсний дараа 15-30 минут сууж биеийн байдлыг ажиглана.

Холбоотой мэдээ

УОК: Иргэдэд санхүүгийн дэмжлэг нэмж үзүүлэхгүй | DAAM.MN

УОК хатуу хөл хориог үргэлжлүүлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хөл хориог 1

23/04/2021

Сүүлийн дөрвөн хоногт голын болон тогтоол усанд бага насны зургаан хүүхэд живж, амиа алджээ | DAAM.MN

Хаврын цагт гол, мөрөн, нуур цөөрөм гэсэж, шар усны үер бууж тогтоол ус үүсэх энэ цаг үед иргэд усан

23/04/2021

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгалаа | DAAM.MN

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найданги

23/04/2021