Сэхээний тасгууд дүүрч, төв эмнэлгүүдийг дайчлах хувилбар руу шилжиж байна | DAAM.MN

07/04/2021 196

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Улсын Онцгой комисс болон Засгийн газарт хатуу хөл хорио тогтоох санал хүргүүлж, энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.

ЭМЯ хөл хорио тогтоох саналтай байгаа байр сууриа хамгаалж, 11:00 цагийн мэдээллийн үеэр “Хөл хорио тогтоох саналыг бид тогтмол тавьж байгаа. Нэг хүн нэгээс дээш хүнд халдвар тараах эрсдэлтэй байгаа учир хөл хорио тогтоох хэрэгтэй байна” гэдгээ дахин илэрхийлэв.

Нөхцөл байдал үнэхээр хүндэрч, эмнэлгүүдийн ачаалал, эмч нарын хүрэлцээ хүнд нөхцөлд очсоныг эмч, эрүүл мэндийн байгууллагын хэнээс ч асуусан хэлж байна.

Өнгөрсөн 24 цагт 575 тохиолдол бүртгэгдэж, нэг шөнийн дотор халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буй сүүлийн дөрөв хоногт найман хүн нас барснаар коронавирусний улмаас бүртгэгдсэн нас баралтын тоо Монгол Улсын хэмжээнд 17 боллоо.

Коронавируст халдварын шинэ тохиолдол Улаанбаатарын бүх дүүрэг, хороо, хэсгүүдэд өдөр бүр бүртгэгдэж байгаа тул Улаанбаатарын халдварыг дүүрэг, хороодоор нь ялгаж мэдээлэхээ ч больжээ. Эндээс бараг коронавирусний тархалтыг хяналтаас алдсан нь тодорхой болж ирлээ.

ХӨСҮТ болон Цэргийн госпиталд хүнд болон маш хүнд хүмүүсээ хэвтэн эмчлүүлж байгаа бол дээрх хоёр эмнэлгийн Эрчимт эмчилгээ, сэхээний тасаг хэдийн дүүрч, Яармагийн эмнэлэг зэрэг бусад эрүүл мэндийн байгууллагууд хэвтэн эмчлүүлж байгаад хүндэрсэн эмнэлгийг дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт хүргэж эхэлжээ. Улсын I төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт өчигдрөөс ор нэмж байрлуулж эхэлсэн байна. Энэ юу гэсэн үг вэ? Улсын гол төв эмнэлгүүдийн Эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасаг коронавирусний халдварын улмаас хүндэрсэн хүмүүсээр дүүрвэл бусад шалтгаант хүнд өвчтөнүүд хаана хэвтэх вэ? Тэдний эрүүл мэнд, секундээр хэмжигдэх амь насыг хэн хариуцах вэ?

Халдвар авсан өвчтөнүүдээс зөвхөн настай хүмүүсийн биеийн байдал хүндрээд байгаа юм биш. ХӨСҮТ-д хэвтэж байгаа жирэмсэн эмэгтэйн биеийн байдал хүндэвтэр байгаа нь үнэн. Энэ тухай албан ёсны мэдээгээр дурьдагдахгүй байна.

Өнгөрсөн 24 цагт шинээр бүртгэгдсан 575 тохиолдлын 456 нь Улаанбаатарт бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 10.093, орон нутагт 113 тохиолдол батлагдаж, халдвар 1700 хүрлээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд нийт 2583 хүн эмчлүүлж байна. Харин 1000 гаруй халдвар авсан иргэн Улаанбаатарт гэрээр тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байна.

Эмнэлэгт эмчлүүлж байгаа 2583 хүний 2186-гийнх нь биеийн байдал хөнгөн байна.

Харин хүндэвтэр хүний тоо өчигдөр 200 гаруй байсан бол өнөөдөр эрс нэмэгдэж, 317 боллоо. Мөн хүнд хүмүүсийн тоо 24 цагт хоёр дахин нэмэгдэж, 70 хүрсэн бол 10 хүний биеийн байдал маш хүнд байна. Энэ нь нийт өвчлөлийн 0,4 хувийг эзэлж байгаа ч нас барах эрсдэл маш өндөр гэдгийг ХӨСҮТ мэдэгдлээ.

Эмнэлгийн байгууллагууд зохион байгуулалтайгаар ажиллаж, аль болох хүмүүсийн амь насыг аврах, бүх хүнд хүрч үйлчлэхийг зорин хичээж байгаа ч нөхцөл байдал хэцүүдэж, ачаалал нэмэгдсээр байгааг дахин дахин сануулах цаг нь болжээ.

Холбоотой мэдээ

УОК: Иргэдэд санхүүгийн дэмжлэг нэмж үзүүлэхгүй | DAAM.MN

УОК хатуу хөл хориог үргэлжлүүлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хөл хориог 1

23/04/2021

Сүүлийн дөрвөн хоногт голын болон тогтоол усанд бага насны зургаан хүүхэд живж, амиа алджээ | DAAM.MN

Хаврын цагт гол, мөрөн, нуур цөөрөм гэсэж, шар усны үер бууж тогтоол ус үүсэх энэ цаг үед иргэд усан

23/04/2021

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгалаа | DAAM.MN

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найданги

23/04/2021