МСҮТ-ийн тэтгэлгийг 200,000 төгрөг болгохоор журамд өөрчлөлт орууллаа

04/02/2020 500

ХНХ-ын сайд С.Чинзориг “Засгийн газраас ажилгүйдлийг бууруулах чиглэлээр авч буй үндсэн нэг арга нь МСҮТ-д залуучуудыг сургах явдал. Улсын болон хувийн хэвшлийн 80 гаруй МСҮТ үйл ажиллагаа явуулдаг ба 2019-2020 оны хичээлийн жилд МСҮТ-д 37.8 мянган иргэн суралцаж байна. Мөн 45 хүртэлх насны иргэд МСҮТ-д суралцаж байгаа тохиолдолд 200 мянган төгрөгийн тэтгэлэгийг олгохоор журамд нь өөрчлөлт оруулсан.

Цаашид залуучуудыг ажлын байртай болгох талаар хоёр арга хэмжээг авна. Нэгт, төгссөн залуучуудыг ажлын байранд хөдөлмөр эрхлэлтийн албадаар жуучлуулан гаргах, хоёрдугаарт, МСҮТ төгсөөд мэргэжил, ур чадвартай болсон залуучууд өөрсдөө ажлын байраа олоход дэмжлэг үзүүлдэг хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ.

Мөн энэ оноос эхлэн бүтээн байгуулалтын ажилд цэргийн жинхэнэ албан хаагч болон дүйцүүлэх алба хааж буй залуучуудыг 5-6 хүртэлх сарын хугацаатайгаар суралцуулж, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж байгаа. Гэхдээ мэргэжил, ур чадвартай болж байгаа эдгээр цэргийн алба хаагчдад тэтгэлэг олгохгүй” юм байна.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэ | DAAM.MN

“Монгол Улс-Ногоон хөгжил” НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26 дугаар бага

21/10/2021

“Хакер” Б.Сэмжидмаа 19 саяар витамин ууж биеэ энхрийлжээ | DAAM.MN

Олон удаагийн илт буруу шийдвэр, арга хэмжээ, эрх мэдэлтнүүдийн эдэлж байгаа “дабль стандарт” зэ

21/10/2021

Цэнгээний газар ажиллуулах болсон П.Анужинг АТГ-аас шалгаж эхэлжээ | DAAM.MN

УИХ-ын гишүүн П.Анужинг АТГ-аас эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж э

21/10/2021