
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өчигдөр /2021.04.06/ төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн алба хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаа асуудлыг нээлттэй хэлэлцсэн.
Тэгвэл тус хорооноос Зөвлөмж, чиглэл өгөх тогтоолын төслийг баталж, холбогдох газруудад нь хүргүүлжээ.
Тэрхүү тогтоолын төсөлд Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг чиглэл болгосон байна.