Хууль бусаар алт олборлож байсан иргэдийг албадан тараажээ

04/02/2020 364

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Төв аймгийн Сүмбэр сумын “Жавхлант” багийн нутаг “Баруун Тахилт” гэх газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Альтаир гоулд” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд иргэд хууль бус гар аргаар алт олборлож байгаа мэдээллийн мөрөөр хууль бусаар алт олборлосон иргэдийг тараах, ашиглаж байсан техник хэрэгслийг хураах арга хэмжээг зохион байгууллаа.

Тухайн талбайд 300 орчим тээврийн хэрэгсэлтэй, 1,000 иргэн удаа дараа хамгаалалтын хашаа эвдэж, хууль бус гар аргаар алт олборлосоор байсан тул Эрүүгийн цагдаагийн алба, Төв  аймаг дахь Цагдаагийн газрын нийт 35 алба хаагч албадан тараах, техник хэрэгслийг хураах ажиллагаа явууллаа.

“Альтиаргоулд” ХХК-ийн удирдлагад гэрээт харуул хамгаалалтыг сайжруулах талаар мэдэгдэл өгч, 20 хамгаалалтын ажилтан, гурван тээврийн хэрэгслээр хамгаалалтын хүн, хүчийг  нэмэгдүүлэн ажиллуулж байна.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022