Байлдагч Х-ийн Ээж : Хүү минь ах руугаа маш их дарамттай байна дарамтыг нь тэсэхгүй ийм хэрэг хийчихлээ гэж ярьсан | DAAM.MN

11/04/2021 25230

Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Байлдагч Х, М нар харуулын манаанд явж ирээд, харуулын дарга Г-ийн цээжин тус газарт гурван удаа буудаж, амийг нь хөнөөсөн гэдэг. Буу, сумтай уул руу зугтсан хоёр байлдагчийг өнөөдөр баривчилсан талаар бид мэдээлсэн билээ. Энэ талаар байлдагч Х-ийн ээж Д.Тогтохбаяраас тодруулаа.

Тэрбээр “Бид өчигдөр Ховд аймгаас Говь-Алтай аймгийн Алтай суманд ирсэн. Хүүг минь өнөөдөр 10:00 цагийн үед баривчилсан. Бид хүүгээ ахтай нь утсаар яриулж, мессэж бичүүлж байж, байгаа газрыг нь олсон. Хүү минь ах руугаа “Маш мх дарамттай байсан. Дарамтыг нь тэсэхгүй ийм хэрэг хийчихлээ” гэж ярьсан байна лээ. Хүүг минь хааш нь аваад явсныг бид мэдэхгүй. Баривчилсан даруйдаа л машинд ачаад явчихлаа. Миний хүү хүн харахын эцэсгүй болтлоо турж эцсэн харагдлаа. Бид өнөөдөр хүүгээ олоогүй байсан бол хүү минь амь эрсдэх байжээ. Би хэргийн талаар сүлжээтэй газар очсон даруйдаа мэдээлэх болно. Одоо хаана байгаагаа ч мэдэхгүй байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021

Төв талбай дээр өөрийгөө шатаасан иргэний хэргийг хаажээ | DAAM.MN

Хоёрдугаар сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөр дээрээ бензин асгаж, шатаасан хэрэг г

18/05/2021

Шинэ цэргүүдийг дэглэсэн хугацаат цэргийн алба хаагчдад зургаан сар хорих ял оноов | DAAM.MN

Өнгөрсөн хоёрдугаар сард цэргийн алба хаагчид нэгнээ шийтгэн, дээрэлхэж, доромжилж буй бичлэг цахим

18/05/2021