Монгол улсаас “Токио-2020” олимпд хүч үзэх 7 эрхтэй боллоо | DAAM.MN

12/04/2021 236

“Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн тэмцээн Казахстаны Алматы хотод явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнээс Монгол Улс олимпын таван эрх авсан бол ДАШТ-ээс хоёр эрх авлаа. Ийнхүү олимпын нийт долоон эрх аваад байна.

Чөлөөт бөхийн олимпын эхний хоёр эрхийг МУГТ, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг болон Т.Тулга нар ДАШТ-ээс авчирсан. С.Батцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол Т.Тулга шагналт тавдугаар байранд орсон юм. Гэхдээ чөлөөт бөхийн олимпын эрхийг тухайн тамирчинд бус холбоонд нь олгодог. Тэгэхээр С.Батцэцэг, Т.Тулга нар олимпод оролцох уу эсвэл өөр тамирчид оронд нь оролцох уу гэдгийг Монголын чөлөөт бөхийн холбоо шийднэ. Т.Тулгын хувьд Г.Мандахнарантай нэг жинд хүч үздэг.

Харин Азийн тэмцээний эхний өдөр Монголын баг олимпын дөрвөн эрх авсан. Эмэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан явагдсан бөгөөд -50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, -53 кг-ын жинд ОУХМ Б.Болортуяа, -57 кг-ын жинд Б.Хонгорзул 76 кг-ын жинд О.Бурмаа нар тус тус олимпын наадамд зодоглох эрхээ авлаа. Харин манай багийн 5 дахь эрхийг “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний тамирчин М.Лхагвагэрэл өчигдөр /2021.04.11/ хүртсэн билээ.

Холбоотой мэдээ

“Гал тоглоом биш” гар зургийн уралдааныг 38 дахь жилдээ зохион байгууллаа | DAAM.MN

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас санаачлан Аймгийн иргэдийн хурлын даргын ивээл дор “Гал то

14/06/2021

WLPGA буюу Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбооноос Монгол Улсыг онцлов | DAAM.MN

Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбоо (WLPGA) нь шингэрүүлсэн хийн түлшийг түгээдэг аж ахуй нэгжү

11/06/2021

Төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд багачуудад “Голомт” банк амьдрал бэлэглэж дэмжин ажиллаж байна | DAAM.MN

Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн дэмжи

08/06/2021