Тэтгэврийн зээлийг Цагаан сараас өмнө олгохоор судалж байгаа гэв

05/02/2020 247

Засгийн газраас тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэсэнтэй холбоотойгоор зээлийн үйлчилгээг түр зогсоосон. Гэвч Сар шинийн баярын өмнө зээлийг үргэлжлүүлэн олгож эхлэхээр төлөвлөж буй аж.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХНХ-ын сайд С.Чинзориг “Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хууль гарсантай холбоотойгоор тэтгэврийн зээлд өөрчлөлт оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, жилд нэг удаа зургаа хүртэлх сарын тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ байж болох хууль гаргасан. Ирэх долоо хоногоос Монголбанк арилжааны банкуудтайгаа хамтраад, чадвал цагаан сарын өмнө тэтгэвэр барьцаалсан зургаан сарын хугацаатай зээлийн нөхцөлийн үнэлгээг тогтохоор ажиллаж байна. Тэтгэврийн зээлийн хүүг жилийн 6 хувиас дээш тогтоохгүй байх” гэлээ.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртээлээ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохи

26/11/2021

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас сэрэмжлүүлж байна | DAAM.MN

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар галт зэвсэг, сум олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

26/11/2021

Э.Энхсайхан 134 тамирчнаас 75 дугаар байрт оров | DAAM.MN

Олон улсын биатлоны холбооны "IBU Cup" тэмцээн өнөөдөр Шведийн Идред эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн

26/11/2021