Д.Ганзориг: PCR-аар халдвартай гэж оношилсон хүмүүсийн дийлэнх нь эрүүл байсан | DAAM.MN

12/04/2021 14214

PCR-ийн оношлуур буруу оношилж байсан талаар Др. Профессор Б.Болдбаатар, Др. Д.Ганзориг, Др. дэд профессор Д.Нямбаяр нар “Shape Mongolia” цахим хуудсаар ярьжээ.

Монгол эрдэмтэд коронавирусийн халдвар оношлох оношлуур бүтээсэн бөгөөд уг оношлуураа хятадын саншюр, БНСУ-ын CGN гэх мэтийн оношлууруудтай тулгаж, баталгаажуулах явцад нь дээрх асуудал үүссэн талаар ярьжээ.

Доктор Д.Ганзориг: PCR-аар өвчтэй гэж оношилсон хүмүүсийн тал нь эрүүл байсан

07-р сарын 28-29-нд доктор Б.Болдбаатар ХӨСҮТ-ийн халдвартай хүмүүсийг эмчилж буй 7-р тасагт байгаа 12 хүнээс сорьц авч өөрсдийн бүтээсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Тэдгээр хүмүүсийн тал нь PCR-ийн оношлуураар өвчтэй/халдвартай/ гэдэг нь батлагдсан. Цөөн хэд нь эргэлзээтэй гэдэг оноштой байсан. Уг нь лабораторид “эргэлзээтэй” гэдэг онош байж болохгүй. Нэг бол “байгаа” үгүй бол “байхгүй” гэх ёстой.

Ингээд PCR-аар оношлоод эргэлзээтэй гэсэн оноштой зургаан хүнийг бид монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуураар оношлоход гурав нь эерэг, гурав нь сөрөг гарсан. Харин эерэг/халдвартай/ гэсэн долоон хүний дөрөв нь эерэг/халдвартай/ гэж батлагдаж, гурав цоо эрүүл байсан.

Тиймээс би 07-р сарын 31-нд Эрүүл мэндийн сайдад мэдэгдсэн. Энэ маш ноцтой асуудал болж байна. Эрүүл хүнийг ХӨСҮТ-ийн өвчтэй/халдвартай/ хүмүүстэй тасагт оруулсан болж таарч байна, гэдгээ хэлсэн. Харамсалтай нь Эрүүл мэндийн сайд хүлээж аваагүй. Уг нь би Коронавирусийн оношлуур бүтээх ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга.

Үүнийг нь би гайхсан. Онц ноцтой нөхцөл байдлыг нуугаад өнгөрөх нь төрийн алба хаагчийн үүрэг юм уу? Гэхдээ би хэсэг дуугүй байсан.

Доктор Б.Болдбаатар:

Харин 08-р сарын 02-нд ҮАБЗ-өөс хүмүүс ирсэн. Бидний оношлуурыг баталгаажуулах гэж. Ингээд ХӨСҮТ дээр очсон. Гэтэл өвчтөнүүдээс онош авахыг зөвшөөрөөгүй. Учир нь өмнөх мэдээлэл дотооддоо тарсан бололтой.  Тиймээс бид хадгалагдаж байсан сорьцуудаас 66-г сонгуулж байгаад өөрсдийн бүтээсэн оношлуурыг Солонгосын CGN-ийн оношлууртай харьцуулж шинэжилсэн. Ингэхэд 100 хувь таарсан.

Доктор Д.Ганзориг: Биднийг лабораториос онош авах эрхийг хаасан

Гэтэл бидний сөрөг гэж оношилсон хүмүүсийг аль хэдийн гаргаад, сувилал руу явуулчихсан байсан. Мөн бидний лабораториос сорьц авах эрхийг шууд хаасан байсан. Д.Нямхүү доктор уг нь манай ажлын хэсгийн нэг хүн атал “Сайдаас зөвшөөрөл авсан тохиолдолд л сорьц шинжлэх эрх олгоно” гэдэг болсон. Ингээд 11-р сарын 25 хүртэл сайдаас зөвшөөрөл олгоогүй.

Др. дэд профессор Д.Нямбаяр: ХӨСҮТ-ийн гүн хөлдөөгчинд байсан сорьцуудаа гэсгээсэн

Мөн 08-р сарын 02-нд ХӨСҮТ-ийн 2-р лабораторид байсан сорьцонд баталгаажуулалт хийсний дараагаар 1-р сорьцонд баталгаажуулалт хийх гэсэн боловч санамсаргүй үгүйг нь хэлж мэдэхгүй, тог тасарсан. Үүнээс үүдэн 

 Үүний дараа мөн Д.Ганзориг доктор сайдад мэдэгдсэн.

Доктор Д.Ганзориг: Манай яамны ТНБД надад дугүй байвал хүссэн албан тушаал, алдар нэрийг чинь өгнө гэсэн

Би лабораторийн оношлуур хийх зөвшөөрөл хүсэж сайд дээр орсон. Сайд “Үүнээс хойш надтай оношлуур ярихгүй. Заавал ажлын хэсгийн даргаараа дамжуулж ярь” гэсэн. Зөвхөн ТНБД буюу Ажлын хэсгийн дарга Я.Амаржаргалаар дамжуулах шаардлагатай гэсэн. Гэхдээ ТНБД нэг ч хурал хийгээгүй.

Харин манай Д.Нямбаяр доктор Германаас өндөр үнэтэй оношлуур авах гэж байгааг нь нийтэд зарласнаас болж надад сахилгын шийтгэл ногдуулна гэсэн. Гэхдээ би үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцсэний хүчинд азаар надад сахилгын шийтгэл ногдуулаагүй.

Харин манай ТНБД/Я.Амаржаргал/ намайг нэг сар хагасын хугацаанд дуугүй байхыг хүссэн. Д.Нямбаяр, Б.Болдбаатар нартаа ч юм хэлэх хэрэггүй. Харин түүнийхээ дараа чамд сорьц авах эрх, чөлөөтэй ажиллах боломж, хүссэн нэр алдар, албан тушаалыг чинь өгнө гэсэн.

Би ямар ашиг сонирхол байгааг нь асуусан. Монгол докторуудын бүтээсэн оношлуураа л баталгаажуулах гэснийг хэлсэн. Харин

Холбоотой мэдээ

Өчигдөр эерэг гэж оношлогдсон өвчтөн өнөөдөр нас баржээ | DAAM.MN

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 349 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээ

18/05/2021

А.Амбасэлмаа: Халдварын тоо буурсан гэж тайвшрах болоогүй | DAAM.MN

А.Амбасэлмаа эмч зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Тэрбээр, Монгол Улсад цар тахал нийт хүн амын дунд

18/05/2021

Хоёр тун вакцин хийлгээд 21 хоногийн дараа халдвар авсан цөөн хүн бий | DAAM.MN

Вакцин хийлгэсэн хүмүүсийн халдварт өртөх байдлыг ХӨСҮТ болон холбогдох байгууллагууд судалжээ. Э

18/05/2021