Эх орны торгон хил дээр хүү төржээ | DAAM.MN

12/04/2021 330

Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон дахь хилийн 0285 дугаар ангийн дугаар салбарт эх орны торгон хил дээр хүү мэндэллээ. Харуулын дарга, ахлах ахлагч Д.Түмэн-Өлзийгийн эхнэр Ц.Наранчимэг энэ сарын 10-ны 21:00 цагийн орчим өвдөж, дуудлага өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэж амжилгүй 22:35 минутанд салбарын байрлалд амаржсан байна. Тэрбээр 2700 грамм хүүтэй боллоо. Тухайн газар орны хувьд сум, орон нутгаас нэлээд аслагдмал, газар орны бартаа, саад ихтэй тул эмч нар хилийн байрлалд нь эх барих шийдвэр гаргасан байна. Нярайг Улаанхус сумын эмэгтэйчүүдийн их эмч Х.Жанболат, Улаанхус сумын III багийн эмч Х.Үмбат, салбарын ариун цэврийн зааварлагч Б.Хадах нар эх барьж авчээ. Эх хүүгийн биеийн байдал сайн, сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Аавын хувьд тухайн өдөр хилд үүрэг гүйцэтгэж байсан бол ээж Ц.Наранчимэг салбарын байранд охин, хүү хоёртойгоо байжээ.

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах алба

Холбоотой мэдээ

“Гал тоглоом биш” гар зургийн уралдааныг 38 дахь жилдээ зохион байгууллаа | DAAM.MN

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас санаачлан Аймгийн иргэдийн хурлын даргын ивээл дор “Гал то

14/06/2021

WLPGA буюу Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбооноос Монгол Улсыг онцлов | DAAM.MN

Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбоо (WLPGA) нь шингэрүүлсэн хийн түлшийг түгээдэг аж ахуй нэгжү

11/06/2021

Төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд багачуудад “Голомт” банк амьдрал бэлэглэж дэмжин ажиллаж байна | DAAM.MN

Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн дэмжи

08/06/2021