Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров: Начны бүх зардлыг дааж байгаа. Одоогоор БНСУ-д саадгүй хүрсэн | DAAM.MN

12/04/2021 5912

Улсын начин Э.Энхбатыг БНСУ-д эмчилгээ хийлгэхээр өнөөдөр (2021.04.12) “Хүннү эйр” компанийн онгоцоор БНСУ руу авч явлаа. Ар гэрийнхнээс нь гадна Гэмтэл, согог, судлалын үндэсний төвийн эмч, сувилагч нар түүнийг холбогдох эмнэлэгт хүргэж өгөхөөр ниссэн ба зорьсон газраа саадгүй хүрчээ.

Э.Энхбат начинг БНСУ-д эмчлүүлэх зардалтай холбоотой төрөл бүрийн мэдээлэл гарч байгаа юм. Тиймээс энэ талаар Н.Түвшинбаяр аваргын өмгөөлөгч Л.Данзанноровтой утсаар холбогдож, тодрууллаа.


-Э.Энхбат начин өнөөдөр эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон гэх мэдээллийг бид хүлээж авлаа. Эмчилгээний зардалд Н.Түвшинбаяр аваргын зүгээс ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ? Боломжтой бол та бидний асуултад хариулт өгнө үү?

-Н.Түвшинбаярын ар гэрийн зүгээс эмчилгээтэй холбоотой зардлуудыг гаргаж байгаа. “Хүннү эйр” компанийн нислэгээр өнөөдөр Э.Энхбат начинг БНСУ руу авч явлаа. Тухайн тусгай онгоцны зардал, мөн очоод эмчлүүлэх эмнэлгийн зардлуудыг гаргаж, эмнэлэгт нь байршуулсан.

-Эмчилгээ болон бусад зардалд хэчнээн төгрөг хэрэг болж байгаа бол?

-Тэр талаар гэр бүлийнхэнтэй нь зөвлөж, нэмж тодруулсны үндсэн дээр тодорхой хэлэх боломжтой. Одоогоор онгоц болон эмчилгээний зардлыг 100 хувь төлсөн. Цаашид гарах бүхий л зардлыг төлнө.

-Та Н.Түвшинбаяртай сүүлд хэзээ уулзсан бэ. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

-Ер нь уулзаж байгаа. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Шаардлагатай байцаалт, тайлбарыг өгөөд явж байгаа. Хоригдоод шалгагдаж байна. Н.Түвшинбаяр болон түүний гэр бүлийнхэн Э.Энхбатын биеийн байдалд маш их сэтгэл зовж байгаа. Н.Түвшинбаяр гэлтгүй Монголын ард түмэн нийтээрээ түүнийг хурдан эдгэрэхийг хүсэж байна. Уулзахад хамгийн түрүүнд л Э.Энхбатын биеийн байдлыг асууж, яаралтай эмчилгээнд тусалж, шийдвэрлэх шаардлагатай бүх зүйлийг хийгээрэй гэж захиж байгаа.

Эх сурвалж: Зиндаа.мн 

Холбоотой мэдээ

Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн цаашдын төлөв эерэг гэгээтэй байна | DAAM.MN

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.18) хуралдаан 17 гишүүний ирцтэйгээ

18/05/2021

OБЕГ: Усны ослоос сэрэмжлүүлж байна | DAAM.MN

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарснаас хойш голын усны ослын нийт 11 дуудлага ирсэн. Дуудлагын

18/05/2021

Зорилтот бүлгийн бичиг баримтгүй 85 хүний иргэний үнэмлэхийг хэвлүүлсэн 300,000 төгрөгийг олгоно | DAAM.MN

Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард

18/05/2021