БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛСЭН ГЭХ ҮХЦ-ийн ГИШҮҮН Д.ОДБАЯРТ ХАРИУЦЛАГА ТООЦ ГЭВ

05/02/2020 256

БНСУ-ын “Кореан Эйр” авиа компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдоод буй ҮХЦ-ийн гишүүн Д. Одбаярт хариуцлага тооцохыг шаардлаа.

Тодруулбал, өнөөдөр /2020.02.05/ “Ялгаварлалыг хариуцлагжуулъя нэгдэл”, “БНСУ дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо”, “ХҮНам”, “Уухай хөдөлгөөн”, “Бид уучлахгүй ТББ”, “Машинтай жагсаал ТББ” нар хамтран төрийн дээрх гурван өндөрлөгт албан шаардлагыг хүргүүлэхээ мэдэгдэв.

Тэд, Д. Одбаяр гишүүнийг 2019 оны аравдугаар сарын 31-ны өдөр Улаанбаатараас Инчоны чиглэлд нисэхээсээ өмнө нисэх буудалд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба онгоцны үйлчлэгчийн өгзгөнд хүрч, биед нь зохисгүй байдлаар халдаж, бэлгийн дарамт үзүүлсэн.  Үүгээр Солонгост байгаа Монголчууд болон эх орныхоо нэрийг гутаан доромжилсон хэмээн үзэж, цэцийн гишүүний суудлаас нь огцруулах албан шаардлагыг хүргүүлсэн байна.

Мөн дараа дараагийн шатанд БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбогдох хүмүүстэй уулзаж Д.Одбаяр гишүүнийг үнэхээр бэлгийн дарамт үзүүлсэн эсэх, хэлмэгдсэн үгүйг дахин шалгана гэдгээ онцоллоо.

Холбоотой мэдээ

Дэлхийн брендүүд “Мон Ирээдүй” ХХК-ийн боловсруулсан арьсыг сонгож байна | DAAM.MN

       Монгол улсын стратегийн гол түүхий эд нь уул уурхай, ашигт малтмал бус мал аж ахуй байх учи

19/07/2021

Б.Баатар: Нэгэн авьяаслаг найруулагч намайг Монгол банхар шиг гэсэн. Тиймээс ганц хоёр боргое доо | DAAM.MN

Хэро энертайнментийн  захирал Б.Баатар  дараах мэдэгдлийг гаргажээ. Тэрбээр: Баяр наадмын өдө

17/07/2021

Хурдан мориноос унасан хүүг уяач нь эрэмдэг байснаас “унтуулчих” гэж аавд нь хэлжээ | DAAM.MN

Монголчууд Үндэсний их баяр наадамаа дэлхийд сурталчлах дуртай. Мөн үүний зэрэгцээ хурдан морь унаач

13/07/2021