Баар, цэнгээний газрыг хаах санал гаргалаа

05/02/2020 641

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Монгол Улсыг шинэ коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй бүсэд багтаагаад байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс шуурхай хуралдлаа.

Онцгой комиссын хуралдааны өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хуралдсан бөгөөд коронавирусийн өнөөгийн ерөнхий нөхцөл байдал, ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан байна.Тодруулбал, хурлаар БНХАУ-аас гахай, тахианы мах импортлохыг хориглох, коронавирусийн халдвар орж ирсэн тохиолдолд эмнэлэг, ор бэлэн байлгах зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Түүнчлэн баар, цэнгээний газруудыг хаах тухай саналыг ч мөн хэлэлцсэн байна. Гэхдээ яг албан ёсоор хаах тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй ба шөнийн 00:00 цаг хүртэлх ажиллуулах одоогийн хуваарийг хэвийн мөрдөх шийд хэвээр байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 24539 болсон бол нийт 492 өвчтөн нас барж, 911 өвчтөн бүрэн эдгээд байна. Одоогийн байдлаар, 3129 өвчтөний биеийн байдал хүнд, нэг хоногийн дотор 3800 шинэ тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн 23.2 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 185.5 мянган нэгдүгээр зэргийн хавьталтай хүн эмнэлгийн хяналтад байна. Шинэ төрлийн коронавирус 27 улсад нийт 213 тохиолдол бүртгэгджээ.

Холбоотой мэдээ

АНУ-ын Элчин сайд Майкл Клеческиг Алтан гадас одонгоор шагналаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц

12/09/2022

Жүжигчин О.Долгор УДЭТ-ын жүжигчин болжээ| DAAM.MN

Дэлгэцийн бүтээлүүдээрээ олонд танигдсан жүжигчин О.Долгор Улсын драмын эрдмийн театрын жүжигчин бол

12/09/2022

Улсын заан Б.Серик Ногооннуур сумын 70 жилийн ойд түрүүлжээ| DAAM.MN

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам есдүгээр сарын 10-11-нд буюу өнг

12/09/2022