Т.Доржханд: МАН, АН янаг амраг байхад ХҮН сонгуулийн асуудлыг гаргаж ирсэн | DAAM.MN

22/04/2021 113

Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хуулийн өөрлөлтийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ үеэр “Намайг МАН-тай үгссэн гэж их ярьж байна. Тийм зүйл байхгүй. Та нар шиг би үнэт зүйлээ наймаалцахгүй. ХҮН Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр хайр сэтгэлтэй байсан үед энэ асуудлыг тавьж байсан.Тэр үед та нар зориудаар энэ асуудлыг  орхигдуулсан.

Та нар найз нөхөд, янаг амраг байхад гаргаж тавьсан гэдгийг дахин хэлье. АН-ынхаан та нарт Х.Баттулгаас өөр зоригтой хүн байхгүй юм  бол манай нэр дэвшигчийг дэмжээч. Бид У.Хүрэлсүхтэй тэнцэхүйц, илүү гарахуйц хүн гаргаад өгье. Үндсэн хуулийн цэц дээр маш халуун 3 цагийн маргаан болсон” хэмээв.

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021