Ц.Сандаг-Очир: Саарал ордноос Цэцийн байр руу салхи татуулан давхидаг Ерөнхийлөгчтэй болсон | DAAM.MN

22/04/2021 267

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг Цэцийн гишүүн Д.Солонго танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцээс “Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан болон ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүн дахин нэр дэвших болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1-ийн 2. 5.4 дэх заалтууд нь Үндсэн хуулийн 1.2, 30.2, 70.1 гэсэн заалтуудыг тус тус зөрчинө” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: УИХ-ын гаргаагүй хуульд маргаан үүсгэж Үндсэн хуулийн хямрал руу түлхэж байна. Үүнд үнэхээр харамсаж байна. Үндсэн хууль зөрчин сонгууль зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудлыг хууль бусаар булаан авах шийдвэр гаргасан Цэцийн гишүүдэд харамсаж байна. Цэцийн гишүүд УИХ-ын хууль тогтоох эрхийг булаасан үйлдэл гаргалаа гэдгийг хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой гэсэн саналтай байна. Сонгууль будлиулах ажлыг Ардчилсан нам хийж байна. Энэ дээр Ц.Туваан гишүүнээс тодруулга авмаар байна. Гишүүн АНУ-ын лобби бүлэгтэй 50 ам.долларын гэрээ байгуулжээ. Энэ ямар учиртай гэрээ вэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаадын байгууллага, гадаадын иргэн хуулийн этгээдээс хөрөнгө мөнгө, хандива авахыг хориглосон байдаг. Ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Монголд нэг намын дарангуйлал тогтлоо. Цэцийн хуралдаанаас гарсан шийдвэр үүнийг баталж байна. Бага суудлын хуралдааны шийдвэр хаачсан бэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зөвхөн таван хүний дэвших эрхийг хасах зорилготой байсан уу. Үндсэн хуулийн цэц ямар хурдан шийдвэрээ гаргадаг болсон юм бэ. Монголд 6 жилээр сонгогдсон Ерөнхийлөгч байгаа юм уу. Би хариуцлагатайгаар хэлье 50 мянган ам.доллар байтугай 50 доллар гаргаж тийм гэрээ хийгээгүй. Манайх тийм баян нам биш ээ.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Цэцийн дүгнэлт УИХ дээр ирсэн бол ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэх хуулийн хугацаатай. Хуулиа л бид нар хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх гэж 20 жил ярьсан. Эрх мэдлийн хуваарьлалтыг тэгш хуваарилах асуудал үүссэн. Монгол Улс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурван толгойтой болсон. Үүнээс болж хамтарч ажиллаж чадахгүй Засгийн газраас унагаадаг асуудал үүсдэг. Ерөнхийлөгч нар 2 дахь удаагаа сонгогдохын тулд зөндөө олон асуудал болдог туршлага бий. Өмнөх алдаагаа давтахгүй нь тулд Ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа сонгодог болгосон. Энэ заалт маань хэрэгжиж эхлэх гэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Сүүлийн үед бид Төрийн саарал ордноос Цэцийн цагаан байр руу салхи татуулан давхидаг Ерөнхийлөгчтэй болсон. Аливаа хэргийн оролцогч шүүгч нарт нөлөөлж байгаа үйлдлийг эрх зүйн хувьд хэрхэн дүгнэж байна вэ. Ерөнхийлөгчөөс гарч буй ааш авир Монгол Улсыг хааш нь аваачих вэ. Ерөнхийлөгчид ёс зүйн хариуцлага тооцох ёстой юм биш үү.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Монголд хийх ажил маш их байна шүү дээ. 2 сая гаруй хүнээс вакцинаар хангаад 21 аймгаа шинжилгээний төхөөрөмжөө хангачихаад ийм асуудал ярьмаар байна. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааны гишүүд солигдсон. Ямар шалтгаанаар. н.Нанзаддорж яасан. Яагаад бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонгоог оруулсан бэ. Яагаад н.Одгэрэл хуралдааныг даргалсан бэ. Цэцийг нохойд барьдаг мод болгосон байна. Шууд улс төрийн зорилготой болж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт;
  • Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021