Ц.Мөнх-Оргил: Ц.Туваан АНУ руу 50 мянган ам.доллар шилжүүлсэн | DAAM.MN

22/04/2021 251

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Энгийнээр илэрхийлбэл, энэ нь нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан эрхмүүд дахин нэр дэвших эрхгүй гэсэн утга бүхий Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт юм. Уг дүгнэлтийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн билээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.  

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралд Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго /илтгэгч/, Г.Туулхүү, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган нар МАН-ын гар хөл болж, шийдвэр гаргаж оролцсон. УИХ-ын гаргаагүй хуулийг хууль зөрчсөн гэж дүгнэж, Үндсэн хуулийн хямрал руу түлхсэн. Ерөнхийлөгчийн сонгууль хууль зөрчсөн сонгууль болох нь. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гаргасан гишүүд УИХ-ын хууль тогтоох эрхийг булаасан үйлдэл гаргасан.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой. УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд Ерөнхийлөгч зөвхөн 1 удаа 6 жил байна гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж ирэхдээ 2025  оны долдугаар сарын 1-нээс үйлчлэх төсөл өргөн барьсан. Тэр заалт хасагдаад, ердийн журмаар үйлчлэхээр болсон. Иймд цэцийн дүгнэлт бол зөв гарсан гэдэг саналтай байна. Сонгууль будилуулах ажлыг АН хийж эхэллээ. Ц.Туваанаас тодруулга авмаар байна. АНУ-ын “BCI” гэдэг нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг лобби компанитай АН-ын дарга гэх Ц.Тувааны гарын үсэгтэй 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны үеэр буюу дөрөвдүгээр сарын 12-ноос зургаадугаар сарын 12 хүртэлх хугацаатайгэрээ байгуулсан. Энэ ямар учиртай юм бэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-д Гадаадын байгууллага, олон улсын байгууллага төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив авахыг хориглосон. Гэтэл ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Монгол Улсад нэг намын дарангуйлал тогтлоо. Энэ үйл явц УИХ-ын чуулганаар ороод явж байна. Цэцийн хуралдаанаас гарсан шийдвэр үүнийг баталж байна. Цэцийн дунд суудлын хуралдаанаас гарсан хууль бус асуудлыг байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа нь хууль бус юм. Бага суудлын хуралпдаанаас гарсан шийдвэр яасан бэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 5 хүний нэр дэвших эрхийг хасах зорилготой байсан юм уу. Цэц ямар хурдан дүгнэлт гаргадаг болсон юм бэ. Үндсэн хуульд зөвхөн нэг удаа зургаан жилээр гэж заасан. Зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч байгаа юм уу. Байхгүй заалтыг орхисон гэдэг дүгнэлтийг цэц бидэнд явуулж дахин нэмүүлдэг болсон юм уу. Парламент өөрөө хууль батлах ёстой. Парламентын засаглал хаана байна. 2025 он гээд байгаа юм бол 2025 онд хэрэгцүүлэх хууль өргөн барина. Тэгээд та нар ийм хурдан хэлэлцээд өгөөрэй.

АНУ-ын BCI компанитай 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан гэж ярилаа. АН-аас 50 мянган ам.доллар байтугай 50 ам.доллар ч төлж юм хийлгээгүй. Манайх тийм баян нам биш. Ер нь Улс төрийн намуудын тухай хуулийг яаралтай хэлэлцэх ёстой.

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021