Х.Баттулга: Цар тахлыг сонгуулийн зорилготой ашиглаж, өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж байна | DAAM.MN

22/04/2021 427

Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордны гадна мэдээлэл хийж байна. Тэрбээр МАН-ыг Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж, хуульд захирагдан ажиллах шаардлагаа биелүүлээгүй хэмээн үзэж байгаагаа дахин илэрхийллээ.

Мөн тэрбээр МАН-ыг цэрэгжсэн бүтцээр сонгуулийг зохион байгуулах гэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нэг намын эрх ашигт тулгуурлан, хүч түрэн шийдвэр гаргаж байна гэсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга “МАН-ын эгэл жирийн гишүүд дэмжигчид ээ, та бүхний эвлэлдэн нэгдэх эрхийг гүнээ хүндэтгэж байна. Гэвч та бүхний дэмжлэгт тулгуурлан эрх мэдлийг авсан хүмүүс дангаар ноёрхол тогтоохоор завдаж байгааг таслан зогсоохоос өөр аргагүйд хүрлээ. МАН-ын жирийн гишүүд, эрүүл хэсгийнхэнд түүхээр олгогдож байгаа боломж тул та бүхэн ардчиллын гажуудлыг засах ёстой. Тиймээс МАН-ыг тараах миний шийдвэрийг хүндээр хүлээж авахгүй байхыг хүсэж байна. Эрх баригч намын дарамт шахалтыг эсэргүүцэх, хуулийн дагуу ажиллах эрх чөлөөнд уриалан дуудаж байна. Хууль та бүхнийг намын заналхийлэл дарамтаас ангижруулна.

Миний бие өөрийн эрхэлсэн ажил, ард түмний өмнө хүлээсэн үүргийн хүрээнд МАН-ыг тараах хуулийн шаардлага бүрэн бүрдсэнийг дахин нотолж байна.

Ийм бурангуй нөхцөлд эрх мэдлийн хяналт тэнцвэрийг хэн хангах вэ. Надад оноогдож буй түүхэн үүрэг бол энэ. Би ард түмэндээ үйлчлэх тангарагтай хүн. МАН-ыг хуулийн хүрээнд тараах нь өргөсөн тангаргаа биелүүлж буй хэрэг.

Иргэдийн боломжийг хулгайлдаг, өргөн олныг хязгааргүй дарамтлах гэсэн балмад ажиллагааг таслан зогсоох ёстой.

ҮХЦ-ийн хараат бус байдалд халдаж, хуульд нийцээгүй шийдвэр гаргуулж байгаа нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн үйл ажиллагаа юм. МАН-ын даргын зөвшөөрөлгүй ҮАБЗ хуралдаж чадахаа болилоо. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ҮАБЗ-ийг хуралдуулахаар болсон ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хуралдаж чадаагүй байна.

Цар тахлыг сонгуулийн зорилготой ашиглаж, өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж байна. Удаа дараа хэлж сануулж байхад вакцин авах мөнгийг төсөвт суулгаагүй, гадаадын зээл тусламжид найдсан” гэлээ.

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021