Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа ч ухаан ороогүй хэвээр байна | DAAM.MN

22/04/2021 8182

Энэ сарын 1-ний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр  Усын начин Э.Энхбатыг согтуурсан үедээ онц хэрцгийгээр зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарч олныг цочирдуулсан.

Хэрэг гарсан өдрөөс хойш 22 хоног болоход Улсын начин Э.Энхбат ухаан ороогүй хэвээр байна. Түүнийг дөрөвдүгээр сарын 12-ний өдөр “Hunnu air” компанийн онгоцоор БНСУ руу яаралтайгаар авч явсан билээ. Хүний нутагт очиж шаардлагатай бүхий л эмчилгээг хийлгэж байгаа ч 10 хоноход биеийн байдал хэвээр байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг эхнэр нь сахиж байгаа юм байна.

Улсын начин Э.Энхбатын биед гэмтэл учруулсан гэх Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын цагдан хорих 461-р ангид саатуулагдаж байгаад корорнавирусын халдвар авч 407-р ангид эмчилгээ хийлгэж байгаа юм.

Э.Энхбатад шаардлагатай эмчилгээний зардлыг цуглуулахаар бөхчүүд хандивын аян зарласан ч олон нийтийн шүүмжлэлд өртсөнөөр Н.Түвшинбаяр гарсан бүх эмчилгээний зардлыг хариуцан төлөхөөр болсон.

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021