Өмгөөлөгч Б.Баасанцогт алдарт Б.Сүнээгээр балет заалгадаг уу | DAAM.MN

22/04/2021 338

Хууль шүүхийн байгууллагынханд их хэмжээний авлига өгсөн, хууль бусаар садар үйл ажиллагаа явуулсан, зохион байгуулсан, зуучилсан гэх хэргээр өдгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж буй өмгөөлөгч Б.Баасанцогт

Сүнээ /Б.Сүндэръяа/ рүү мөнгө шилжүүлсэн шинэ баримтууд ил болов.

Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө өмгөөлөгч Б.Баасанцогт Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж хохирсон хэмээн цахим орчинд шуугиан тарьж, хэвлэлийн хурал зарласан иргэн Б.Сүндэръяа /Сүнээ/ рүү хүртэл мөнгө шилжүүлсэн байна.

Тэрээр өөрийн нэр дээрх данснаас “Балетын төлбөр” гэх гүйлгээний утгатайгаар 850,000 төгрөгийг Сүнээ рүү шилжүүлжээ.

Хамгийн ноцтой нь,  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Моёлын Отгонжаргалын хувьцаа эзэмшдэг “Юнайтед белаз машинери” ХХК-аас Б.Баасанцогт руу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хуулийнхны гарт орж, холбогдох газрууд нарийвчлан шалгаж байгаа гэх мэдээлэл бас байна.

Өмнө нь өмгөөлөгч Б.Баасанцогт нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн төрсөн А.Батхуяг, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж, ТЕГ-ын ажилтан П.Ганбаатар, ҮАБЗ-ийн зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх 1,230,000, А.Гансүхийн эхнэр П.Золзаяа, Т.Мөнх-Оргил нар уруу олон удаагийн үйлдлээр онц их хэмжээний мөнгө шилжүүлсэн талаарх баримтыг “livetv.mn” сайт олон нийтэд мэдээлж байв.

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021