УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ГАРГАСАН “ШУУРХАЙ БҮЛЭГ” ЗАМЫН-ҮҮД ХИЛИЙН БООМТОД АЖИЛЛАВ

06/02/2020 202

Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” өнөөдөр /2020.02.06/ Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Замын-Үүд” хилийн боомтод ажиллалаа.

Ажиллах үеэрээ Сумын Онцгой комиссыг хуралдуулан, шинэ коронавирусийн  халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл сонслоо.

Зам-Үүд авто болон төмөр замын боомтоор хоног тутам улсын хил нэвтэрч буй зорчигчдоор хилийн орох хуудас бөглүүлж, тухайн зорчигчийн талаар мэдээллийг тухай бүр сумын Онцгой комисс, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Цагдаагийн хэлтэс, аймгийн нэгдсэн эмнэлэгт өгч ажиллаж байна. Мөн үйлчилгээний байгууллагуудад байнгын шалгалт, ариутгалын ажлыг хийж байгаа аж.

Үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад шаардлагатай гар ариутгах бодис, нэг удаагийн амны хаалт болон бээлий, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг Дорноговь аймаг болон Замын-Үүд сумын Онцгой комисс хамтран бүрдүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа ч 3 хоногийн нөөцтэй байгааг мэдээллээ.

Тиймээс нөөц бүрдүүлэх, хангалт хийх ажлыг болон орчин үеийн шаардлага хангасан дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн лазер чиглүүлэгч бүхий 4 цэгээс огтлолцуулан харж мэдэрдэг суурин термокамер болон бусад багаж хэрэгслийг нийлүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг  хүссэн юм.

Шуурхай бүлэг тулгамдаж байгаа асуудлыг уламжлан, богино хугацаанд шийдвэрлүүлэхээс гадна олон цагаар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын илүү цагийн мөнгийг тооцож ажиллахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: улсын онцгой комисс

Холбоотой мэдээ

Эхнэр хүүхдүүдээ шатаахыг завджээ | DAAM.MN

Энэ сарын 22-ны өдөр Хэнтий аймагт эхнэр , хоёр хүүхдээ шатахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал:

22/10/2021

В.Путин: Байден Афганистанаас цэргээ гаргаж зөв алхам хийсэн | DAAM.MN

СОЧИ. /TASS/. Америкийн удирдагч Жо Байдены Афганистанаас цэргээ гаргах шийдвэр зөв шийдвэр байсан г

22/10/2021

Б.Энхбаяр: УБЕГ-ын судалгаагаар УИХ-ын гишүүд нийтдээ 300 гаруй ТББ-д ажилладаг | DAAM.MN

УИХ-ын чуулганы хуралдаанаар Х.Булгантуяа, Т.Доржханд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэ

22/10/2021