Эхнэрээ найман удаа хутгалж алсан онц ноцтой гэмт хэрэг гарчээ | DAAM.MN

22/04/2021 18319

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс хоёр хүний цогцос олдсон байна. Дээрх хэргийн тухай дуудлага дөрөвдүгээр сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад ирсэн гэх ба гэр бүлийн хоёр машин дотроо нас барсан байжээ.

Шалгалтын явцад, 38 настай эрэгтэй эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөгөөд өөрийнхөө амийг хорлосон болох нь тогтоогдсон байна.

Талийгаач эмэгтэйн нүүр, цээжин тус газарт нийт найман удаагийн хутганы шарх байсан гэх ба гэмт этгээд эхнэрээ хөнөөгөөд цогцсыг нь нуух зорилгоор машины тээшинд хийсэн байжээ.

Эхнэрээ хөнөөснийхөө дараа өөрийгөө хутгалж гэмтээн, хоолойгоо боомилж амь насаа хохироосон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон ажээ. Хэргийн газраас хоёр хутга, дөрвөн гар утас хураан авч шинжилж эхэлсэн гэх ба Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Холбоотой мэдээ

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021

Төв талбай дээр өөрийгөө шатаасан иргэний хэргийг хаажээ | DAAM.MN

Хоёрдугаар сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөр дээрээ бензин асгаж, шатаасан хэрэг г

18/05/2021

Шинэ цэргүүдийг дэглэсэн хугацаат цэргийн алба хаагчдад зургаан сар хорих ял оноов | DAAM.MN

Өнгөрсөн хоёрдугаар сард цэргийн алба хаагчид нэгнээ шийтгэн, дээрэлхэж, доромжилж буй бичлэг цахим

18/05/2021