АН-ын бүлэг Цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, чуулганы танхимыг орхин гарлаа | DAAM.MN

22/04/2021 246

УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 2 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээр санал хураалтад оролцохоос татгалзав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг хоёр удаа завсарлага аваад байсан юм.

Тодруулбал үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах санал гаргав. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар АН-д 16:00 цагт хүртэл завсарлага өгсөн юм.

Дэгийн хуулийн дагуу АН-ын завсарлагын хугацаа дууссан ч УИХ-ын гишүүн Д.Ганбат Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх талаар 3 хоногийн завсарлага авах санал дахин гаргав. УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгээс гаргасан саналыг хүлээн авах эсэхээ УИХ дахь АН болон МАН-ын бүлгийн дарга нар, дэд дарга нартай хэлэлцэн зөвшилцөж, нэг цагийн завсарлага өгсөн нь ийнхүү дуусаад санал хураалт авч эхэлсэн.

Үндсэн хуулийн цэц “Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан болон ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүн дахин нэр дэвших болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1-ийн 2. 5.4 дэх заалтууд нь Үндсэн хуулийн 1.2, 30.2, 70.1 гэсэн заалтуудыг тус тус зөрчинө” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021