Р.Амаржаргал Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөхөө мэдэгдлээ | DAAM.MN

22/04/2021 183

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр нам дотроо сунгаанд өрсөлдөнө гэдгээ өнөөдөр зарлалаа.

Тэрбээр Уухай хөдөлгөөний гишүүдийн саналаар Clubhouse-т зочноор уригдан оролцож байхдаа энэхүү шийдвэрээ зарлалаа.

Ардчилсан намаас өмнө нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөө мэдэгдэж байсан.

АН-ын хувьд дотроо зөрчилдөөнтэй байгаа бөгөөд хоёр хуваагдсан АН өнгөрсөн сард тус тусдаа шинэ дарга нараа тодруулж, М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр намын даргатай болсон билээ. Тэгвэл Улсын дээд шүүхийн энэ сарын 23-ны хуралдаанаар тэдний хэнийг нь АН-ын жинхэнэ даргаар бүртгэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021