Вакцины хоёр тун хийлгэсэн хүмүүст хязгаарлалт тогтоохгүй байхыг журамд тусгана | DAAM.MN

23/04/2021 325

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар дархлаажуулах ажлыг маргаашнаас эрчимжүүлэхээр болсныг мэдээлсэн. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг нар хариуллаа. 

Тэрбээр “Маргаашийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар, тодорхой журмуудыг эцэслэн батална. Вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн нийт 65 мянга орчим, хувийн хэвшлээр хийлгэсэн 10 мянган хүн байна. Хоёрдугаар тунгаа хийлгэснээс хойш хамгийн багадаа 14 хоногийн дараа дархлаа тогтоно.

Энэ бүхнийг тооцож бусад улс орнуудын адилаар, хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоносон иргэдээс PCR шинжилгээ нэхэхгүй байх, зарим хязгаарлалтад оруулахгүй байх зэргийг журамд тусган боловсруулж байна. Тухайлбал, хоёрдугаар тунгаа хийлгээд хөдөө орон нутагт явах иргэний хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх зэргээр нарийвчлан зохицуулна. Засгийн газрын хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээллийг эцэслэж өгнө.” гэв.

Холбоотой мэдээ

Өчигдөр эерэг гэж оношлогдсон өвчтөн өнөөдөр нас баржээ | DAAM.MN

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 349 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээ

18/05/2021

А.Амбасэлмаа: Халдварын тоо буурсан гэж тайвшрах болоогүй | DAAM.MN

А.Амбасэлмаа эмч зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Тэрбээр, Монгол Улсад цар тахал нийт хүн амын дунд

18/05/2021

Хоёр тун вакцин хийлгээд 21 хоногийн дараа халдвар авсан цөөн хүн бий | DAAM.MN

Вакцин хийлгэсэн хүмүүсийн халдварт өртөх байдлыг ХӨСҮТ болон холбогдох байгууллагууд судалжээ. Э

18/05/2021