Хөл хориог 14 хоногоор сунгах саналыг УОК дэмжлээ | DAAM.MN

23/04/2021 504

УОК-ын нэгдсэн хуралдаан яг одоо  болж байна. Эрүүл мэндийн яамнаас хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргаад байгаа бөгөөд УОК-ын хуралдаанаар саналыг дэмжсэн байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр Засгийн газар ээлжит бус хуралдаанаар мөн хэлэлцэнэ. Ингэхдээ хатуу хөл хориог цаашид үргэлжлүүлэх эсэх талаарх шинэчилсэн шийдвэр гарах ба шийдвэрийг олон нийтэд мэдээлэх юм.

Одоогоор манай улсад коронавируст халдварын нийт 26692 тохиолдол бүртгэгдээд байгаа ба сүүлийн өдрүүдэд 1000 давсан шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа юм. Мөн ковид-19 өвчнөөс шалтгаалах нас баралт 61 болоод байгааг ЭМЯ-наас мэдээлээд байгаа билээ.

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021