Судалгаа: Ард иргэдэд таалагддаггүй 5 улстөрчийн араас Л.Оюунэрдэнэ сайдын нэр орлоо | DAAM.MN

23/04/2021 1074

Улаанбаатар хотын иргэдээс 2014 оноос хойш сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEC судалгааны компанийн 2021 оны дөрөвдүгээр сарын судалгааг  ЦУВРАЛААР хүргэж байна.

Дөрөвдүгээр сарын барометрийн мэдээллийг 11-14-нд Улаанбаатар хотод оршин суудаг 1000 сонгуулийн насны иргэдээс санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан. Тодруулбал, ҮХЦ-д хандсан болон Ерөнхийлөгчийн мэдэгдэл, ҮХЦ-ийн мэдэгдэл гарахаас өмнө энэхүү мэдээллийг цуглуулсан гэдгийг онцлоё. Ингэхдээ иргэдээс нэр, албан тушаалыг нь өгөлгүйгээр нээлттэй байдлаар үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийг нэрлүүлжээ. Үүнд,

Нэгдүгээрт, Шадар сайд С.Амарсайхан энэхүү жагсаалтад огцом орж ирсэн. Тэрээр өмнө нь энэхүү жагсаалтад байгаагүй. Энэ удаад нийслэлчүүдийн 20 орчим хувь нь түүний үйл ажиллагааг таалагдахгүй байна гэж үнэлжээ.

АН-ын дарга С.Эрдэнэ 16 хувьтай жагсаалтын хоёрдугаарт орлоо. Тэрээр цагтаа хамгийн таалагдахгүй улс төрчийг тэргүүлж байсан. Энэхүү үзүүлэлт нь бага багаар буурч мартагдаж байна.

Гуравдугаарт, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 13 хувиар жагслаа. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш түүний энэхүү үзүүлэлтэд өөрчлөлт бага орж 15-13 хувьтай байгаа аж.

Дөрөвдүгээрт, энэхүү жагсаалтад хэзээ ч байхгүй байсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар энэ сард 13 хувьтайгаар орж ирсэн. Энэ нь түүнтэй холбоотой мэдэгдлүүдээс улбаатай нь ойлгомжтой.

Тавдугаарт, хотын дарга Д.Сумъяабазар жагслаа. Тэрээр өнгөрсөн сард 11 хувьтай байсан бол энэ сард 9 хувь болж буурч байгаа үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ

Ч.Ганжавхлан: Эмч, сувилагч нар цалингаараа өөртөө нэг аятайхан палаж, ганц сайхан гутал авч чаддаг болов уу гэмээр | DAAM.MN

Эмч, хөлс, хоолны өрөө Энэ хэдэн хоногт эх нялхсын дутуу тээлт судлал, нярайн тасагт сахиур х

17/05/2021

Г.Занданшатар: Улаанбаатар хот Азийн цагаан дагина болох үндсээ тавилаа | DAAM.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр УИХ-ын дарга Г.Зандан

15/05/2021

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг илчилсэн сэтгүүлчдийг цагдаа нар шалгаж эхэлжээ | DAAM.MN

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охид бүсгүйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх хэрэг олон нийтийг цочирду

04/05/2021