Б.Намуун: Нэг хүний эсрэг ажиллахдаа хуулийн дагуу мэт ярьж, амьдрал дээр “хүчинддэг” болсныг Монгол төр харуулав | DAAM.MN

23/04/2021 517
ЗӨВХӨН ААВЫНХАА ТӨДИЙГҮЙ УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ ГҮТГЭЛЭГ ДАЙРАЛТ ШАХАЛТ, ХАВЧЛАГА БҮРИЙГ ҮЛ ТООН ЧАРМАЙЖ ЯВНА…
Ардчилсан Монгол Улсад хүний эрх, Үндсэн хуульт ёс, шударга шүүхийн зарчим “ганхаж” байгаад иргэнийхээ хувьд эмзэглэж байгаа учраас хэдэн зүйлийг сийрүүлье.
Х.Баттулгыг л нэр дэвшүүлж болохгүй гэж “тэд” бүхнийг хүчлэв, бүгдэд нөлөөлөв. Сонгуульд дахин нэр дэвших эрхгүй хэмээн олонхийн сүр хүчийг үзүүлэв. Харин тэднээс аав минь айсангүй, сүрдсэнгүй. Шударга ёс, эрх зүйт төрийн төлөө, Монголын ард түмний эв нэгдлийн төлөө буланд шахагдсан ч тэмцсээр, Төрийн тэргүүний зангарагыг харуулсаар байна.
Монгол Улсад хууль, дүрэм мөрдөгдөхөө больж, хүчээр түрий барьдаг, олон нийтэд хуулийн дагуу ажиллаж байгаа мэтээр харуулдаг, ярьдаг хэр нь амьдрал дээр “хүчинддэг” болсныг нэг хүний эсрэг тэмцэх Монгол төр харуулж байна.
Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан үргэлжилж байхад нэг гишүүнийг татаж, Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг нь өөрчилж байгаад Ерөнхийлөгчөө нэр дэвших эрхгүй болгох дүгнэлт гаргуулсан. Эрх баригчдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц бий болжээ. Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүйд хүргэжээ.
Гэхдээ Ардчилалын жам ёсыг мухардалд оруулж, дүрэм журмыг өөрсдөө бүтээдэг “мэргэжлийн” улс төрчдөд Монгол ялагдахгүй.
“Тэд” Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмыг элдвээр мушгин, дур зоргоороо тайлбарлаж, Цэцийн гишүүдийг намын нөлөөллөөр томилох, чөлөөлөх, үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлэх ажлыг хийж чаддаг юм байна. Улсынхаа Ерөнхийлөгчийн үндсэн эрх, эрх чөлөөнд халдаж, шахан хавчиж, Цэцийн дүгнэлтийг шуурхай хэлэлцэж, хүссэн шийдвэрээ гаргуулдаг юм байна.
Албан тушаал, эрх мэдэлд “сохорсон”, улсын биш намын эрх ашгийг тэргүүнд тавьж, Үндсэн хуулийг гууль болгогчидтой шударга, үнэнээр тулалдаж байгаа ганцхан хүнээс тэгтлээ сүрдэж, нухчин дарах гэж улайран тэмцэж байгааг тань харахад улсын төлөөх биш хувийн үзэл баримтлалд тулгуурласан итгэл үнэмшил та бүхнээс “үнэртэж” байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүйг хичээхдээ явуулж байгаа ядмаг үйл ажиллагаа нь Халтмаагийн Баттулга гэдэг хүний улс Монголынхоо төлөө зүтгэх цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй.
Хуульт ёсыг устгасан, улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг сулруулсан, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн зүй бус үйл ажиллагаа үнэнд гүйцэгдэх өдөр ирдэг жамтай. Улс төрчид, нам засгийг төрийн дээр залахдаа хуулиас гадуурх дарангуйллыг тогтоо гэж ард түмэн чинь сонгодгүйг сана.
Үндэстэн, төр, хуулийн засаглалтай цэгц шударга нийгэм, улс орныхоо мандан бадралын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, өргөсөн тангаргаа үл умартан, үнэнчээр зүтгэсэн аав минь өнөөдөр эрх мэдэлтнүүдийн шахалт, хавчлагын эсрэг ард түмэнтэйгээ хамт зогсож байна.
Ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчид аль нэг нам засаг биш ард түмэн дүнгээ тавих ёстой. Итгэл дааж, зүтгэл гарган тэмцдэг гэдгээ энэ амьдралаараа харуулж, зорьсноосоо ухардаггүй, чин шударга төрийн зүтгэлтэн гэдгийг Монголын ард түмэн мэднэ.

Холбоотой мэдээ

Ц.Гарамжав: Цаг наргүй ажилладаг хөдөлмөр эрхлэгч бидэнд ГҮТГЭЛЭГ бүрт хариу өгөх боломж бага байдаг | DAAM.MN

 УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Зөвлөх инженер Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй,  хариуцагч “Ган Үзэгтэн”

18/05/2021

Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн цаашдын төлөв эерэг гэгээтэй байна | DAAM.MN

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.18) хуралдаан 17 гишүүний ирцтэйгээ

18/05/2021

OБЕГ: Усны ослоос сэрэмжлүүлж байна | DAAM.MN

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарснаас хойш голын усны ослын нийт 11 дуудлага ирсэн. Дуудлагын

18/05/2021