МАН Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүллээ | DAAM.MN

23/04/2021 251

МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр (2021.04.23)шаардлага хүргүүллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, Улсын дээд шүүхэд хүсэлтээ өгсөн. Өнгөрөгч Мягмар гаригт уг асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл мэдэгдэл гаргасан бол өнөөдөр дахин шаардлага хүргүүлсэн байна.

Уг шаардлагад “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга та Үндсэн хууль зөрчиж, МАН-ыг тараах тухай хууль бус захирамжаараа Үндсэн хуульт байгуулалд халдаж, ардчилсан, эрхзүйт төрийг үгүй хийх гэсэн үйлдлийг удаа дараа гаргалаа.

МАН нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжуудыг хүндэтгэлтэйгээр чанд мөрдөн ажилласаар ирсэн, аливаа хууль бус үйлдэл гаргаагүй болохоо албан ёсоор мэдэгдэж, таны хууль бус захирамж, илгээлтэд дараах тайлбар, шаардлагыг өгч байна” гэжээ.

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021