Сүнээгийн дураараа аашлах зан, хормойн явдал нь хэрээс хэтэрсэн учир арга буюу салсан гэв үү | DAAM.MN

29/04/2021 66593

Сүнээтэй хамтран амьдарч байсан Чинзоригтой уулзаж дараах тодруулга яриаг авснаа энд хүргэе. /Өөрийнх нь хүсэлтээр зургийг нууцлав/

Өдрийн мэнд хүргэе. Манайд хандсанд баярлалаа. Та анх Сүнээтэй хэрхэн яаж танилцаж байснаа жаахан тодруулаач?

Бид 2016-2017 оны танилцаж, бие биедээ татагдаж дотно болсон. Би Зайсангийн “Оргил” шилтгээн дахь “Sunee’s balet studio” нэртэй өөрийнх нь ажил дээр нь байнга ирж очдог байлаа. Бид хамтдаа гадуур хооллоно, гэрт нь хүргэж өгнө. Тэгэж байгаад л нэг мэдэхэд нэг гэрт орчихсон юмдаг

Та Сүнээтэй хэр удаан хамт амьдарсан бэ. Тийм хүнд байсан хэрэг үү. Салж хөндийрсөн шалтгаан юу байв?

Ер нь хүнийг гаднаас нь хараад таньдаггүй юм билээ. Би сүүлд нь ойлгосон. Нэг л сэжигтэй хааяа шөнө хэдийд ч хамаагүй утас нь дуугарна. Тэгээд гангарч, гоёж аваад л гараад явчихна. Хонуудаар яваад ирэх ч тохиолдол байсан. Би болж бүтье гэж бодсон юм чинь тэгсгээд л өнгөрөөдөг байсан. Сүнээ үе үе гадаад руу томилолтоор явчихаад ирэхдээ хэдэн цүнх дүүрэн дэлхийн үнэтэй брэнд дүүрэн “бэлэг” авчирдаг. Ажлын шугамаар яваад ирлээ гэж надад хэлдэг, би ч тийм л байх гэж ойлгож явсан даа

Салах шийдвэрийг та гаргасан уу Сүнээ гаргасан уу?

Би гаргасан. Залхаад зугатсан гэхүү дээ. Сүнээ уурлахаараа хяналтаа алдчихдаг. Ээжтэйгээ, хойд аавтайгаа байнга шахуу утасаар хэрэлдчихнэ. Тэр уураа надад гаргаж байгаа юм уу хаашаа юм гартаа барьсан зүйлээрээ намайг хэд хэдэн удаа цохиж гэмтээж байсан ч зүгээр өнгөрөөсөн, уучилсан. Эцэст нь сэтгэцийн өөрчлөлттэй юм биш биз гэж айж эхэлсэн. Тэгээд хоёр тийшээ болсон. Бидний хамт амьдарч байх хугацаанд 4-5 эрчүүдтэй зэрэг, зэрэг мессеж бичиж байсан юм билээ. Би утасыг нь санамсаргүй үзэж байгаад олж мэдээд шоконд орсон. Би сайн санаж байна тухайн үед УИХ-ын гишүүдийн нэр бол байгаагүй. Ихэнх нь ахимаг насны, хөрөнгөлөг хүмүүс байсныг санаж байна. Тэдний нэр хүнд, амьдрал ахуйд нь нөлөөлчих биз нэрсийг нь хэлээд яахав. Би бүр тэмдэглээд авчихсан баримт надад байгаа. Шаардлагатай бол би өөрийн биеэр гэрчилж лайв ярилцлага өгч болно

Тийм сүрхий айхтар хүн юм биз дээ?

Тийм шүү. Ер нь өдөрт хүмүүстэйгээ уулзах цагаа давхцуулалгүй хариу өгч, хувиараа гаргадаг байсан. Би түүнийгээ муухайгаар хэлэхийг хүсэхгүй байна. Дээгүүр зиндааны хүмүүст “биеэ үнэлдэг” юм байна гэж л эцэст нь ойлгосон. Би л лав хэрэглээг нь дийлэхгүй юм билээ

Эргээд дурсагдах зүйл танд үлдсэн юм шиг л санагдлаа. Түүнд хандаж үг хэлэх үү? Чухам яагаад хэвлэлд хандав?

Түүнээсээ салаад нилээд хугацаа өнгөрлөө. Эргээд бодоход тэр хүнийг өөрийн бие мах бодио бузартуулж, буруу замаар яваад байгааг нь хөндлөнгөөс хараад хамт амьдарч байсан хүний хувьд туйлын харамсдаг. Залуу хүн ажил хийгээд, өөрийн хүч чадлаараа амьдраад явах ямар сайхан билээ. Би энэ тодруулгыг өгснөөрөө хэн нэгнийг муулах санаа огт агуулаагүй. Залуу хүн алдаж, онохыг алийг гэхэв гол нь алдаагаа ухамсарлаад зөв замд ороосой гэж л бодоод ийм ярилцлага өглөө

Цаг зав гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны амьдралд амжилт хүсье

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021