МАН: Ерөнхийлөгчийн сонгуульд таван хүний нэр дэвшүүлжээ | DAAM.MN

01/05/2021 1454

Монгол ардын намын хувьд энэ ням гарагт бага хурлаа хуралдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ тодруулахаар болсон талаар бид өмнө мэдээлсэн.

МАН Ерөнхийлөгчийн сонгуульд таван хүнийг нэр дэвшүүлэн, санал авахаар бүх шатны намын хороо руугаа албан тоот илгээсэн байна.

Тодруулбал, Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийн нийтлэг шаардлага хангасан  таван  хүнийг  санал болгосон  бөгөөд  тэргүүлэгчдийн хуралдаанаас хамгийн өндөр санал авсан хоёр хүний нэрийг Удирдах зөвлөлийн ажлын  албанд ирүүлэхийг чиглэл болгосон байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар  МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ерөнхий сайд асан С.Батболд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар  нарын нэрийг жагсаасан байна.  

Харин  уг албан тоотыг энэ сарын 26-наас эхлэн  21 аймаг, 9 дүүргийн  намын хороонд илгээсэн бөгөөд энэ сарын 29-ны дотор хариу  ирүүлэхийг хүссэн байна.  Үүнээс үзвэл МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр хамгийн өндөр санал авсан хоёр хүний нэр аль хэдийнэ тодорсон бололтой.

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021