Хойд эцэг нь долоон сартай хүүхдийн хөлийг хугартал цохиж, хүнд гэмтэл учруулжээ | DAAM.MN

01/05/2021 863

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2021 оны эхний гурван сард өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн хэмээн ЦЕГ-аас мэдээлсэн.

Иргэн Н жил гаруйн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд байсан бөгөөд тэрбээр цагдаагийн 102 дугаарын утас руу залган тусламж хүсжээ. Дуудлагын дагуу цагдаагаас ирж, хойд эцгийнхээ зодуурын золиос болсон хүүхдийг ГССҮТ-д хүргэсэн байна.

Хүүхдийг энэ сарын 25-нд цагдаагийн байгууллагаас ГССҮТ-д авчирсан бөгөөд хөл нь хугарсан, толгой доргилттой хүнд гэмтэлтэй байсан учир хэвтүүлэн эмчилжээ.

Хөл хориотой холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтэж эмнэлэгт ирж буй хүүхдийн тоо энэ жил өмнөх жилээс хоёр дахин буурсан. 2021 он гарсаар 40 гаруй хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтэж эмнэлэгт ирсэн ч удаан хугацаанд хүчирхийлэлд байсны улмаас илүү хүнд гэмтэл аваад ирж байна.

Сургууль, цэцэрлэг ажиллахгүй байгаа учир гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрт шилжсэн. Хүүхдүүд хүнд гэмтэл аваад  ирж байна” хэмээн ГССҮТ-өөс мэдээллээ.

АНХААРУУЛГА!!!: Цар тахлын улмаас хүмүүс гэртээ байгаа энэ үед иргэн, айл өрхүүд сонор сэрэмжтэй байж, хөрш айлд тань хүчирхийллийн шинжтэй дуу чимээ гарвал цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гэмт үйлдлийг таслан зогсооход хувь нэмэр оруулж иргэний журамт үүргээ биелүүлэхийг сануулж байна.

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021