Хүргэлт үйлчилгээнээс халдвар гарсаар байхад PC Mall хөл хорио зөрчиж бараа түгээсээр | DAAM.MN

01/05/2021 636

Ковид 19 цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, дотооддоо халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэж буй учраас мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэж  УОК, ЗГ-аас энэ сарын 10-наас эхлэн 14 хоногийн хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан. Ингэхдээ НОК-оос хөл хорионы хугацаанд зайлшгүй ажиллах шаардлагатай 14 чиглэлийн аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг нь зогсоохгүй, үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн. Дээрх 14 байгууллагын ажилтан алба хаагчид ч тодорхой хязгаартайгаар хөдөлгөөн оролцож байна.

Гэвч ашгийн төлөө “хэт улайрсан” зарим худалдааны байгууллагууд журам зөрчиж, бараа бүтээгдэхүүн борлуулж, үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тодруулбал цахилгаан барааны худалдаа үйлчилгээний бизнес эрхэлдэг PC MALL  дэлгүүр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосон энэ хугацаанд хөргөгч, зурагтаас эхлүүлээд цахилгаан бараа онлайнаар худалдаалж, хүргэлтийн компаниудаар хүргүүлэн худалдаалсаар байна. Үүнийгээ өөрийн дэлгүүрийн цахим хуудсандаа ч ил цагаан нийтэлсээр байна.

No description available.

Шуудхан хэлэхэд цахилгаан барааны “PC MALL” дэлгүүр хатуу хөл хорионы журам зөрчиж үйл ажиллагаа явуулсаар байгаа нь эрх бүхий байгууллагаас гаргасан журам олон нийтэд тэгш үйлчлэхгүй байгааг харуулж байна. Цахим орчинд тавигдсан арилжааны зориулалттай зарын дагуу бид  “PC MALL” дэлгүүрийн онлайн худалдааны ажилтантай холбогдоход “Цахилгаан бараа тэр дундаа хөргөгч гэх мэт овор ихтэй бараа бүтээгдэхүүн онлайнаар худалдаалж, 24-96 цагийн хооронд хүргэж өгөх үйлчилгээ үзүүлж байгааг” хэлсэн юм. Мөн тус дэлгүүрийн салбар хариуцсан мэргэжилтнээс утсаар тодруулахад “PC MALL” дэлгүүр онлайн худалдаагаа явуулж байгаа. Онлайнаар худалдсан бараагаа өөрсдөө хүргэдэггүй, “Могул Экспресс” ХХК гэх хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компанитай гэрээ хийж иргэдийн худалдан авсан барааг нь гэрт нь хүргэж өгч байгаа” гэдгийг хэлсэн юм.

НОК болон эрх бүхий байгууллагуудаас гаргасан хөл хорионы журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа PC MALL” дэлгүүр болон бусад бараа бүтээгдэхүүн худалдаалж иргэд, аж ахуй нэгжүүд ч цөөнгүй байгаа юм. Энэ талаар бид ЦЕГ-ын УСХ-ийн нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн дарга Л.Амармөрөнгөөс тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ “ Энэ сарын 10-наас эхлэн эрх бүхий байгууллагын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хатуул хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн 15 чиглэлийн аж ахуй нэгж байгууллагуудын ажилтан албан хаагчид тодорхой хязгаартайгаар явганаар болон автомашинаар хөдөлгөөнд оролцож байгаа. Зөвшөөрөгдсөн байгууллагуудаас бусад аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулах хөдөлгөөнд оролцох боломжгүй. Гэтэл цахим орчинд хүргэлтээр бараа худалдаалж, үйлчилгээ үзүүлж байгаа тухай мэдээллүүд иргэдээс цөөнгүй ирж байна. Энэ нь хөл хорионы хугацаанд мөрдөгдөж байгаа журмыг зөрчиж байгаа явдал. Цагдаагийн байгууллага болон бусад мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлээр хяналт шалгалтын ажиллагаа явуулж байна. Иргэд олон нийт хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагын тухай мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсаар мэдээлэл өгч болно” гэх хариултыг өгсөн юм.

Бүтэн хоёр жилийн хугацаанд халдварт өвчинтэй тэмцэж хөлөө тушуулсан иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын хувьд дахин хөл хорио тогтоох нь ихээхэн хүндрэлтэй байгаа нь ч ойлгомжтой. Гэвч нэгэнт төрөөс гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх хуультай учраас иргэн, аж ахуй нэгж бүр хөл хорионы дэглэмээ баримтлах учиртай юм. Хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа явуулж байгаа “PC MALL” дэлгүүрийн үйл ажиллагааг шалгаж, хуулиа мөрдүүлж ажиллахыг хянах шалгах эрх бүхий байгууллагууд, тэр дундаа  “Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагаас” шаардаж байна.  “PC MALL” дэлгүүр, “Могул Экспресс” ХХК-ийн энэхүү журам зөрчсөн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бид дахин нягталж, хүргэх болно.

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021