Өнөөдөр Токио, Сөүлийн нислэгээр 373 иргэн ирнэ | DAAM.MN

01/05/2021 83

Өнөөдөр (2021.05.01) тусгай үүргийн хоёр нислэгээр Токио, Сөүлээс 373 иргэн ирнэ

Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу агаарын хилийн боомтыг тавдугаар сарын 10-наас нээх бэлтгэлийг ханган ажиллаж байна.

УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөж байна.

Өнөөдөр буюу тавдугаар сарын 1-нд тусгай үүргийн нислэг үйлдэх гэж байна. Тухайлбал, өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус нислэгээр 109 иргэн ирэх бөгөөд “Наранбулаг”, “Топаз”, “Мичид 2” зочид буудлуудад хувиарлан тусгаарлана.

Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 23:00 цагт бууна. Тус нислэгээр нийт 264 иргэн ирэх бөгөөд “Зүчи”, “Лион”, “Новотел”, “Кэмпински”, “Кинтауэр” зочид буудлуудад тусгаарлах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

(Нэмэлт мэдээлэл: Сөүлийн цаг агаарын байдлаас шалтгаалан тус нислэг маргааш хүртэл түр хойшилсон байна. 13:00 цагийн байдлаар)

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021