Н.Алтанхуяг нь АН-ын гишүүдийн бүртгэлд байхгүй гэжээ | DAAM.MN

01/05/2021 806

О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нар холбогдох материал, хүсэлтээ уламжилж, бүртгүүлсэн.

Тэгвэл АН-ын гишүүн Х.Тэмүүжин Ерөнхийлөгчийн сонуульд нэр дэвших сунгаанаас нэрээ татаж буйгаа мэдэгдсэн.

Харин Н.Алтанхуяг нь хэдэн жилийн өмнө АН-ын гишүүнчлэлээс хасагдсан гэдэг.  Гэтэл өөрөө гишүүнлэлд байгаа гэж намынхаа дотоод сунгаанд өрсөлдөж байсан. Тэгвэл намынхаа дотоод сунгаанд өрсөлдөж буй Н.Алтанхуягийг тус намын гишүүн биш гэсэн утгатай албан тоотыг СХД-ийн АН-ын хорооны дарга Г.Очир Дотоод сонгуулийн хороондоо хандаж илгээжээ.

Тус албан тоотод, “Норов овогтой Алтанхуяг нь Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүдийн бүртгэлд байхгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021