Хятадын удирдлагагүй болсон пуужин дэлхийн хаана унах нь тодорхойгүй байна | DAAM.MN

04/05/2021 324

Хятад улс шинээр барьж буй сансрын станцынхаа эхний бөгөөд хамгийн чухал хэсгийг задгай сансарт өнгөрсөн долоо хоногт гаргасан.

Сансрын станцын “Tianhe” гэх хэсгийг “Long March-5B” цойлуураар хөөргөсөн ба цойлуурын их бие дэлхий рүү унаж байгааг мэдээллээ. Пуужин дэлхийн агаар мандалд шатаж дуусалгүй үлдээд газарт унах магадлалтай бөгөөд хаана унах нь тодорхойгүй байна.

21 тонн жинтэй пуужин дэлхийн агаар мандалд шатаж дуусалгүй үлдээд газарт унавал их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй

30 метр өндөртэй, 21 тонн жинтэй “Long March 5B” цойлуур дөрөвдүгээр сарын 29-нд Хятадын Хайнань мужийн Венчанаас хөөрсөн ба удирдлагаа алдан, дэлхийг тойрон эргэж байна.

Өнгөрсөн удаа “Long March 5B” цойлуурын их бие Кот д’Ивуар улсын нутаг дэвсгэрт унахдаа хэд хэдэн барилгад гэмтэл учруулсан бөгөөд азаар хүн бэртээгүй.                                                                                                                                                                                                                                                               

АНУ-ын цэргийн хүчин цойлуурын маршрутыг хянаж байгаа бөгөөд одоогоор 300 км-ын өндөрт 27,600 км/ц хурдтайгаар дэлхийг 90 минут тутамд бүтэн тойрч байна. /Дэлхийг тойрон эргэж буй зураглалыг энд дарж харна уу/

Биетийн хурд улам нэмэгдэж агаар мандалт ойртон, доошилсоор байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байгаа ба хүн ам суурьшсан бүсэд унавал их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй юм.

Биетийн хурднаас харахад энэ сарын 10-нд дэлхий дээр унах магадлалтай бөгөөд Нью Йорк, Бээжин, Мадрид, Веллингтоны дээгүүр өнгөрч байгаа нь санаа зовоож байна.

1990 оноос хойш 10 тонноос хүнд жинтэй биет дэлхийн тойрог замд удирдлагагүйгээр нэвтэрч байгаагүй аж.

Эх сурвалж: TheGuardian

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021