АН-ын тамгатай холбоотой асуудлыг шүүхээр хэлэлцэнэ | DAAM.MN

04/05/2021 102

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр өнөөдөр /2021.05.04/ 13.30 цагаас АН-ын тамгатай холбоотой маргааныг хэлэлцэнэ.

Тодруулбал, Ц.Тувааны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт  холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хэлэлцэхээр төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн дараа хариуцлагаа хүлээж огцорсон. Энэ үедээ Ц.Тувааныг АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилж, тамгаа үлдээсэн билээ. Гэвч оны өмнө С.Эрдэнэ намын удирдлагыг буцаан авч, хуучин тамгаа хүчингүйд тооцуулж, УБЕГ-аас шинэ тамга авснаар АН-ын “зодоон” эхэлсэн. Тэгвэл Ц.Тувааны нэхэмжлэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт  холбогдох гомдлыг шүүхээр хэлэлцэх аж.

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021