БАЙНГЫН ХОРОО: Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг хойшлууллаа | DAAM.MN

04/05/2021 103

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудал өнгөрсөн долоо хоногт хуралдаж Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн юм.

Тодруулбал, шүүгчийн хараат бус байх, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилго бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд хамаарах шүүгч бус гишүүнийг УИХ дангаар томилохоор Шүүхийн тухай хуульд тусгасан нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцлийг бүрдүүлж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзсэн юм.

Уг дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны гуравдугаар дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Харин Шүүхийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор томилогдсон Б.Энхбаяр гишүүн чөлөөтэй байгаа нь уг асуудлыг хойшлуулах шалтгаан боллоо.

Тиймээс Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Б.Энхбаяр гишүүний үг, тайлбарыг сонсох шаардлагатай гэсэн горимын саналын дагуу Цэцийн дүгнэлтийг хойшлуулж, маргааш хэлэлцэхээр болов.

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021