Томоохон зах, худалдааны төвүүдийг нээх хугацааг дахин долоо хоног хойшлуулах санал гаргажээ | DAAM.MN

04/05/2021 927

Улсын онцгой комиссын Ажлын хэсэг энэ сарын 2-ны өдөр хуралдаж, тавдугаар сарын 8-наас хөл хориог цуцлах, сулруулах эсэх асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар хөл хориог сулруулах нь зүйтэй гэж үзсэн тухай мэдээлэл гарсан. Тэгвэл тус ажлын хэсэг өнөөдөр орой хуралдаж уг асуудлыг дахин хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ингэхдээ ажлын хэсгээс эхний ээлжид томоохон зах, худалдааны төвүүдийг нээх хугацааг дахин долоо хоног хойшлуулахаар төлөвлөж байгаа аж.  Харин үсчин, гоо сайхан гэх мэт хүн олноороо цугладаггүй зарим үйлчилгээний газрыг нээхээр төлөвлөжээ. Учир нь өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол буурахгүй байгаатай холбоотойгоор ийнхүү хөл хориог бүрэн цуцалж болохгүй гэж үзсэн байна.

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн хугацаа энэ сарын 8-ны 06.00 цагт дуусна.

Холбоотой мэдээ

Үндэсний инновацийн хөгжил форум эхэллээ | DAAM.MN

БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа. Э

18/05/2021

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна | DAAM.MN

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт

18/05/2021

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021