Маргааш НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ|Daam.mn

09/02/2020 238

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оны хоёрдугаар сарын 10-аас буюу даваа гаригаас эхэлж иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ. Татварын ерөнхий газар 2019 оны НӨАТ-ын буцаан олголт авах 911 мянга 707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор байна.

Нийт буцаан олголт авах иргэдийн 359 мянга 170 иргэний 14.9 тэрбум төгрөгийн буцаан олголтод эрсдэл тооцсоноос 996 иргэнд 2.1 тэрбум төгрөг системд хянагдаж байгаа төлөвт байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийхдээ “Засгийн газрын хуралдаанаар 2019 оны НӨАТ-ыг үндэслээд ард иргэдэд 20 хувийг буцаан олгох шийдвэр гарч байна. НӨАТ-ын буцаан олголтоор 148 тэрбум төгрөгийг ард иргэд буцаан авна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 26 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Хоёрдугаарт, 912 мянган иргэн буцаан олголт авч байгаа бөгөөд өнгөрсөн жил 796 мянган иргэн авч байсан. Татварын багц хуультай холбоотойгоор улирал бүрт буцаан олголтыг олгож эхэлнэ. Дөрөвдүгээр сар, долдугаар сар, аравдугаар сард НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ” гэдгийг хэлж байсан юм.

Улсын төсөвт 2019 онд НӨАТ-ын төрлөөр төвлөрүүлсэн татварын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 189.9 тэрбум төгрөг буюу 21.1 хувиар, 2016 онтой харьцуулахад 530 тэрбум төгрөг буюу 94.3 хувиар нэмэгджээ.

Холбоотой мэдээ

Цагдаа нар Д. Монголхүүгийн биед ноцтой гэмтэл учруулжээ | DAAM.MN

"Yes or No ТТБ"-ынхан 11 дэхь өдрөө Сүхбаатарын талбайд суулт хийж байх үед нь буюу өчигдөр орой цаг

01/10/2021

Ц.Төрхүү: Цэвэрлэхээс гарч буй усыг цэвэршүүлж  ундны уснаас бусад ахуйн хэрэглээнд ашиглах боломж нээгдэж байна | DAAM.MN

Ус сувгийн удирдах газрын дарга хэвлэлд өгсөн ярилцлгадаа цэвэрлэхээс гарч буй усыг цэвэршүүлж  ундн

28/09/2021

УСУГ-ын дарга Ц.Төрхүү: Гөвүүлэхээр үйлдэл хийгээгүй юм чинь яаж гөвүүлэх юм бэ | DAAM.MN

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүгийн ярилцлагыг хүргэж байна. Манай ажлыг шалгахад амарха

28/09/2021