Иргэдийн дансанд НӨАТ-ын буцаан олголт орж эхэллээ

10/02/2020 359

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ. Иргэд буцаан олголтоор нийт 148 тэрбум төгрөгийг авах юм.

Засгийн газрын хоёрдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 10-наас өгч эхлэхээр болсон тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар 2019 оны НӨАТ-ыг үндэслээд ард иргэдэд 20 хувийг буцаан олгох шийдвэр гарж байна. 148 тэрбум төгрөгийг ард иргэд буцаан авна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 26 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. 

148 тэрбумыг ирэх Даваа гарагт буюу хоёрдугаар сарын 10-наас олгож эхэлнэ” гэж мэдээлж байсан.

2019 онд татварын алба улсын төсөвт оруулсан орлогын 24 хувийг НӨАТ-аар төвлөрүүлжээ. НӨАТ-ын хэмжээ 2016 онтой харьцуулбал 94 хувиар өссөн дүнтэй байна. 

Урамшуулал олгох болсноос хойш НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 35.1 тэрбумыг олгож байсан бол 2019 онд 121.6 тэрбум төгрөг олгож байв. Харин 2019 онд сугалаанд хамрагдаж, азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөгийг олгожээ.

Холбоотой мэдээ

Эхнэр хүүхдүүдээ шатаахыг завджээ | DAAM.MN

Энэ сарын 22-ны өдөр Хэнтий аймагт эхнэр , хоёр хүүхдээ шатахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал:

22/10/2021

В.Путин: Байден Афганистанаас цэргээ гаргаж зөв алхам хийсэн | DAAM.MN

СОЧИ. /TASS/. Америкийн удирдагч Жо Байдены Афганистанаас цэргээ гаргах шийдвэр зөв шийдвэр байсан г

22/10/2021

Б.Энхбаяр: УБЕГ-ын судалгаагаар УИХ-ын гишүүд нийтдээ 300 гаруй ТББ-д ажилладаг | DAAM.MN

УИХ-ын чуулганы хуралдаанаар Х.Булгантуяа, Т.Доржханд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэ

22/10/2021